Хайх

Бюро 24/7 тойм: Christian Dior, pre-fall 2018

Эмэгтэй сюрреализмын эх үүсвэр лүү эргэн очиж, орчин үеийн феминизмийн сэдвийг хөндсөн нь

Text: Бюро 24/7


Мария Грация Кьюри өөрийн уран бүтээлдээ орчин үеийн феминизмийн сэдвийг өнгөрсөн зууны урлагаар дамжуулан хөндсөн хэвээр байна. Шинэ pre-fall 2018 цуглуулгад дизайнер сюрреализмын алдарт төлөөлөгч Клод Каоны уран бүтээлээс бүтээлч санаа аван ажиллажээ. Клод Каон нь эсрэг хүйсийн хувцас өмсөж, өөрийгөө эрэгтэй хүний дүрд оруулан зургаа дардаг байсан францын зурагчин, барималч ба зохиолч юм. Өнгөрсөн зууны энэхүү өвөрмөц төрх нь Christian Dior брэндийн шинэ цуглуулгад эрэгтэй ба эмэгтэй хувцасны нэгдсэн элементүүдээр илэрчээ. Үүний үр дүнд цуглуулгад хагас гэрэлтэх торон материалтай романтик даашинзуудын зэрэгцээ эршүүд эсгүүртэй хослол, эрэгтэйлэг саравчтай малгай болон хар-цагаан өнгийн "brogue" гутал орсон байна.

 

цааш үзэх