Хайх

Бюро 24/7 тойм: Karen Millen, намар-өвөл 2016

Бюро 24/7 тойм: Karen Millen, намар-өвөл 2016

Их хотын бөгөөд яруу тансаг

Text: Buro.Mongolia


Карен Миллений намар, өвөл 2016 цуглуулга хотын хэмнэл, яруу тансаг байдал, 1970-аад оны хуучны трендүүдийг нэгэн зэрэг багтаасан, эрч хүчтэй бөгөөд эмэгтэйлэг төрхийг тодотгож өгсөн загваруудаас бүрджээ

Карен Миллен брэндийн дизайнерууд шинэ цуглуулгаараа цоглог, эрч хүчтэй байдлыг илэрхийлэхийг зорьжээ. Үүнийг загварлаг деталиуд, шулуун эсгүүр болон өнгөний тэнцвэрт хуваалтаас олж харж болно. Ерөнхийдөө Карен Миллений гол онцлог нь хувь хүний өөрийн давтагдашгүй хэв маягийг тодотгож өгөхөд оршдог. Тэд өөрсдийн онцгой чадвараа энэ удаад өргөн бүс, сүлжмэл загваруудаар үзүүлж, ажил хэрэгч эмэгтэйн дүр төрхийг тодотгосон байна. Ингэхдээ хурц биш ууссан зөөлөн өнгө ашигласан нь эмэгтэйлэг, яруу уяхан байдлыг бүрдүүлж өгчээ. 

Мэдээж их хотын хэмнэлд таарах, чөлөөт маягаар өмсөх пальто, шуба бол бие даасан эмэгтэйчүүдэд хүйтний улиралд зайлшгүй хэрэгтэй. Тэр тусмаа хөнгөн, зөөлөн, хувцас өмсөөгүй мэт мэдрэмж төрүүлэхүйц эвтэйхэн байвал бүр ч сайн. Яг ийм шинж чанартай, улаан хүрэн, саарал болон бусад завсрын өнгөтэй пальто, шубануудыг Карен Миллен энэ улиралд санал болгожээ. Энэ зуны гол тренд байсан торон материал, бүстэй загвар, зангилаа бүхий деталиуд Карен Миллений цуглуулгад орсон байгаа нь эдгээр тренд хуучрах болоогүйг дахин нэг удаа санууллаа. 

Романтик уур амьсгалтай, амтлаг жимсний өнгөтэй загваруудад бага зэргийн цацаг, долгионтой даашинзууд орсон байна. Эдгээр загварууд эрч хүчтэй хэрнээ үл ялиг өдөөн хатгасан хэв маяг илэрхийлнэ. Биеийн галбирыг тодотгосон материалтай, нарийн график, гялган торон хийц нь сэтгэл хангалуун, чинээлэг байдлыг илтгэх аж.  

Харин хотын хэмнэлтэй загварыг график судлууд, поло захтай цамц, даашинз илтгэх бөгөөд ажил хэрэгч, спортлог хэв маягт дуртай бүсгүйчүүдэд зориулагджээ. Хуучныг санагдуулам, 1970-аад оны загваруудад металлик өнгө, цэцгэн хээ, уусмал хээ болон барын эрээн тод хээнүүд орсон байна. Мөн урт загварын юпка, пальто, нимгэн арьсан хүрмэнд дуртай бүсгүйчүүдэд энэ цуглуулгаас анхааралдаа авах загвар олон харагдлаа.


Хаяг: Central Tower, 2-р давхар, Karen Millen
Утас: 77448899
Facebook: Innovstyle
Twitter: Innovstyle  

цааш үзэх