Хайх

Бюро 24/7 тойм: Victoria Beckham, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Victoria Beckham, pre-fall 2017

Хувьсал

Text: Buro.Mongolia


Зураг:

Даруу төлөв хэв маягийг баримтлах болсон Виктория Бекхэм шинэ цуглуулга танилцууллаа

Өчигдөр дизайнер Виктория Бекхэм pre-fall 2017 цуглуулгынхаа бүрэн хэмжээний каталогийг танилцууллаа. Дизайнерын хэлж буйгаар тэр энэхүү цуглуулгадаа өөрийнхөө хувийн стилийг хэрхэн өөрчлөгдсөнийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл pre-fall улирлын шинэ загварууд түүний өнөөдрийн хувцаслалтын хэв маягийг төгс илэрхийлж байгаа гэнэ. Даруухан, цэмцгэр, загварлаг гэх үгсээр тодорхойлогдох цуглуулгын урт даашинз, брюк өмд, эмэгтэйлэг эсгүүртэй пальто, мөн бэлхүүс тодотгох цамц ба юбка зэрэг нь бүгд Виктория Бекхэмийн өдөр тутмын хувцаслалтын шилдэг сонголтууд аж. Харин цуглуулга дахь дизайнерын Spice Girls хамтлагт дуулдаг байсан "галзуу" үеийг санагдуулах цорын ганц элемент бол нуруу ил гарсан топ байлаа.

цааш үзэх