Хайх

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, намар-өвөл 2016

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, намар-өвөл 2016

Мөнх үргэлжлэх үдэшлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Жамбаттиста Валлигийн ертөнц дэх цаг хугацаа зогссон бололтой. Түүний ертөнцөд огтхон ч хөгширдөггүй, жин нэмдэггүй, өөрчлөгддөггүй эмэгтэйчүүд амьдарсаар байна

Хоёр хоногийн өмнө олонд дэлгэгдсэн намар-өвлийн цуглуулгад дизайнер XIX зууны эхэн үеийн романтизм урсгалын нэгэн хэсэг болсон Францын эзэнт гүрний стиль, 1815-1848 онуудад дэлгэрч эхэлсэн Европын бидермейер стиль ба 1980-аад оны гламур хэв маягийг хооронд нь хослуулан оруулж, үүний хажуугаар мөн өөрийн дуртай "хөвсгөр хөөс" элементийг нэмжээ.

Валлигийн урласан даашинз бүрийн бүсэлхийн тойрог энгийн байрлалаас илүү дээр байршсанаар залуу бас даруухан төрх бий болгосон байлаа. Энэ нь зөвхөн урт гэлгүй, мөн богино даашинзуудад хамааралтай аргачлал юм. Сонирхолтой нь дизайнерын энэ удаагийн цуглуулгад богино даашинзууд давамгайлж, цуглуулгын ерөнхий төрх урьд өмнөхөөсөө илүү залуу болсон харагдлаа. Дизайнер түүнчлэн загвар бүрээ зөөлөн өнгийн цэцгэн хээ ба гялалзсан хатгамлаар чимж, хөвсгөр, бөмбөгөр, хонхон хэлбэрийн ханцуй оруулсан байв. Шоунд оролцсон загвар өмсөгчид яг л "Питер Пэн" дээр гардаг нэвт гэрэлтдэг далавчтай, жижигхэн, хэврэг, маш эмэгтэйлэг үлгэрийн дагинууд мэт тайз дээгүүр алхлаа.

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, намар-өвөл 2016 (фото 1)

Жамбаттиста Валлигийн энэ удаагийн урласан загваруудын дүрс ба загварчлал өмнөх цуглуулгатай харьцуулбал бага зэрэг өөрчлөгдсөн ч, цуглуулгуудын ерөнхий сэдэв ба уур амьсгал хоорондоо тун төстэй байлаа. Дизайнер хавар-зуны цуглуулгадаа оруулж байсан "хөөсөн чихэр" даашинзуудаа хүртэл шинэ улиралд дахин нэг удаа давтаж, шоуныхаа эцэст тайз дээр гаргалаа. Орчин үед гүнжийн мэт тоолшгүй олон давхар торон хөшгөөс бүрдсэн аварга том даашинзуудыг өмсөх ч газаргүй болчихоод байхад л дизайнер одоо хүртэл энэ санаагаа үргэлжлүүлсээр байгаа нь тун хачирхалтай санагдана.

Кутюр загварын долоо хоног: Giambattista Valli, намар-өвөл 2016 (фото 2)

 

 

цааш үзэх