Хайх

Лондонгийн загварын долоо хоног: J.W. Anderson, хавар-зун 2017

Лондонгийн загварын долоо хоног: J.W. Anderson, хавар-зун 2017

Загварын долоо хоногийн гол агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Лондонгийн загварын долоо хоног есдүгээр сарын 16-20-ны хооронд үргэлжлэх болно. Бюро 24/7 та бүхэнд загварын долоо хоногийн хамгийн чухал агшнуудыг онцолж байна. Бид энэ удаад J.W. Anderson, хавар-зун 2017 цуглуулгын тоймыг хүргэе

Английн загварын салбарын супер од Жонатан Андерсон Лондон дахь Их Британий армийн барилгад хавар-зуны шинэ цуглуулгаа танилцууллаа.

Дизайнер өөрийн маркийг удирдахаас гадна, Loewe брэндийн бүтээлч захирал, Йоркширын Hepworth галерейн эрхлэгчээр давхар ажилладаг. Мөн тэрбээр францын M/M агентлагтай хамтарч шинэ төсөл хийх гэж байгаа. Хараад байхад Жонатан нойр, хоолоо умартан шинэ төсөл дээр ажиллаж, улирлын хамгийн эрэлттэй цуглуулга бодож олдог бололтой.

Жонатан Андерсоны уран бүтээл маш гүн, гүнзгий болсон байдаг. Тэрээр тайзны ард байхдаа "Дундад зууны үе ба Английн "Цуст" VIII Хенри хаанаас бүтээлч санаагаа авч 2017 хавар-зуны цуглуулгаа хийсэн" гэж хэлсэн байна.

Энэ сэдэв нь хуяг мэт цамц, маалинган даавуун нөмрөг ба өргөн эмжээртэй хоолойтой цамцнууд дээр тод харагдана. Ер нь хэлхгэр, өргөн силуэттэй хувцаснууд сүүлийн хэдэн улирал дарааллаж дизайнерын цуглуулгад орсон байгаа.

Түүхэн сэдвээс гадна, цуглуулгад 1980-аад оны нөлөө илт харагдсан юм. Загварын шоуны дууны хувьд "Stranger Things" цувралаар энэ зун бидэнд эргэн ирсэн 1980-аад оны dream pop хөгжмийг сонгосон нь үүнийг батлах шиг боллоо.

Уг цувралын гол дүр болох Элевен охины төрх ч загварын тайзнаа анзаарагдсан. Жишээ нь цав цагаан даавуун даашинзан хослолууд үүнийг илтгэнэ. Мөн J.W. Anderson-ны алдарт гарсан минималист хэв маяг ч үзэгдсэн юм.

цааш үзэх