Хайх

Лондонгийн загварын долоо хоног: Simone Rocha, Gareth Pugh, Christopher Kane

Лондонгийн загварын долоо хоног: Simone Rocha, Gareth Pugh, Christopher Kane

“Өөрийн хүч чадлаар өөрийн гэсэн ертөнц бий болгож, тэрхүү ертөнцөө удирдаж чаддаг эмэгтэйчүүдийг магтан дуулж байна”

Text: Бюро 24/7


Christopher Kane

Хэрвээ ихэнх дизайнерууд загварын шоуныхаа эхэн үед цуглуулгынхаа ерөнхий санааг илэрхийлдэг бол, Кристофер Кейн энэ дүрмийг зөрчлөө. Шоуг нээсэн бөмбөгөр ханцуйтай, савхин материалтай, сул загварын хүрэмнүүд үзэгчдэд ширүүн, ажил хэрэгч мэдрэмж төрүүлсэн хэдий ч, шоу үргэлжлэх үед уур амьсгал орвонгоороо эргэсэн юм. Загварын тайзнаа гэнэт гарч ирсэн эротик аястай торон хувцаснууд үнэн хэрэгтээ дизайнерын гол санааг агуулж байсан юм. "Би хэзээ ч өөрийн цуглуулгадаа сексийн сэдэв оруулахаас ичдэггүй байсан. Загвар зохион бүтээж эхэлсэн мөчөөсөө л би энэ нь эмэгтэй хүн гэдэг ойлголтын үндсэн суурь юм гэдгийг ойлгосон. Өөрийн хүч чадлаар өөрийн гэсэн ертөнц бий болгож, тэрхүү ертөнцөө удирдаж чаддаг эмэгтэйчүүдийг би магтан дуулж байна" хэмээн Кристофер Кейн цуглуулгаа тайлбарлажээ.

Gareth Pugh

#MeToo, #TimesUp хөдөлгөөнүүд өрнөж байгаа энэ үед дизайнерууд шинэ цуглуулгадаа эмэгтэй хүний хүч чадлыг онцлох нь элбэг болжээ. Гарет Пью ч бас тэдний эгнээнд элсэж, "шударга бус хандлагыг үл тэвчих" шийдэмгий бөгөөд ширүүн бүсгүйн дүрийг онцоллоо. Тэрээр power dressing стилийг цоо шинэ түвшинд хүргэж, хаанаас ч харсан анхаарал татах өргөн мөртэй, хурц эсгүүртэй, хар бараан өнгийн загварууд гаргасан юм.

Simone Rocha

Намар-өвөл 2018 улиралд дизайнер Симон Роша биднийг 18-р зуун руу аялууллаа. Тэрээр шинэ цуглуулгадаа дэрвэгэр хормой, торон материал дээрх цэцгэн хатгамал, цацган чимэглэл, бөмбөгөр ханцуй гэх зэрэг Виктория хатны эрин үеийн элементүүдийг голчилсон байлаа. Цуглуулгыг бүхэлд нь хараад үзвэл энд романтик ба ширүүн гэх хоёр төрлийн дүр төрх цагаан ба хар өнгөөр илэрсэн байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх