Хайх

Өнгө өнгийн өдтэй үзэсгэлэнт шувууд: Prabal Gurung, намар-өвөл 2019

Өнгө өнгийн өдтэй үзэсгэлэнт шувууд: Prabal Gurung, намар-өвөл 2019

Тод өнгө, баялаг хээтэй материал бүхий цуглуулга  

Text: Бюро 24/7


Намрын шинэ цуглуулга дээр ажиллахдаа дизайнер Прабал Гурунг өөрийгөө оффисын дөрвөн хананд хязгаарлалгүй аль болох олон газраар аялж, шинэ туршлага хуримтлуулахыг зорьжээ. Ингэснээр тэрээр Непал болон Энэтхэг улсыг зорьсноор эдгээр орнуудын өнгөлөг, баялаг хээ угалзнаас бүтээлч санаагаа олсон байлаа.

Өнгө өнгийн өдөөр чимэглэгдсэн тод бөгөөд баялаг хээтэй материалыг дизайнер oversize эсгүүртэй хүрэм, эмэгтэйлэг даашинз, брюк өмд болон пиджак хийхэд ашигласан байв. Харин ягаан ба оюу ногоон, эсвэл улаан ба ягаан гэсэн тод өнгөнүүдийн зоригтой хослол цуглуулгыг бусдаас онцгой, мартахын аргагүй болгожээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих