Хайх

NYFW: Oscar de la Renta, хавар-зун 2016

NYFW: Oscar de la Renta, хавар-зун 2016

Испани хэв маягаар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Питер Коппинг хүндхэн нөхцөлд анхны цуглуулга дээрээ ажилласныг бид сайн мэдэж байгаа. Агуу Оскар де ла Рента өнгөрснөөс хойш шинэ удирдагч том хариуцлага хүлээн авсан билээ

Шинэ цуглуулгын шоуны үеэр алдарт үүсгэн байгуулагчийг дурсаж, түүний дуртай улаан башир цэцгийг зочин бүрийн сандал дээр тавьсан байлаа. Башир цэцэг ба улаан өнгө шинэ цуглуулгын гол сэдэв болж, уур амьсгалын хувьд испани хэв маяг ажиглагдлаа. Испани улсад башир ямар нэгэн онцгой утгатай үгүйг сайн мэдэхгүй ч, Коппингын хувьд энэ цэцэг хүсэл тачаал, эр зориг болон залуу насны илэрхийлэл болсон. Цуглуулгыг харахад зарим үед Dolce & Gabbana-гийн өмнөх хавар-зуны цуглуулга санаанд орох шиг болно. Учир нь тэнд ч бас бухтай тулалдагч, фламенко бүжигчид гэх зэрэг испани өнгө аяс байсан шүү дээ.

Питер Коппинг өөрийн итали хамтрагчдаа бодвол илүү далд дүрслэл ашиглажээ. Мэдээж түүний цуглуулгад дээгүүрээ хар торон оруулгатай, башир цэцгээр чимэглэсэн, урт хуниастай даашинз гэх зэрэг илт испани сэдэвтэй хэдэн загварууд байсан хэдий ч, бусад загварууд уг сэдэвтэй маш далд холбоотой байлаа. Жишээ нь бадмаараг улаан өнгийн коовт ба нарийн оёдолтой бараан юбка эсвэл мөрөн дээрээ чулууны чимэглэлтэй улаан цамц, харандаа хэлбэрийн юбканаас бүрдсэн хослолыг анх харахад бухтай тулалдагчийн өмсгөл гэж танихад хэцүү байх болно.

цааш үзэх