Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног: Tom Ford ба Ralph Lauren

Онцлох цуглуулгууд

Text: Бюро 24/7


Ирэх намар-өвлийн улирлын шинэ загваруудыг танилцуулах загварын марафон албан ёсоор эхэллээ. Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд ихэнх брэндүүд намар-өвлийн улиралд зориулсан цуглуулгаа танилцуулдаг бол Ralph Lauren "See now, Buy Now" бодлогын хүрээнд хавар-зуны улиралд зориулсан цуглуулгаа толилууллаа. Ингээд Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдрүүдийн онцлох цуглуулгуудын тоймыг хүлээн авна уу.

Tom Ford

Дизайнер Том Форд намар-өвөл 2019 улиралд зориулан сонгодог эсгүүрийн хослол, босоо захтай цамц, хамба хилэн материал бүхий хүрэм, өргөн мөртэй пиджак, үслэг хүрэм, oversize загварын брюк зэргээс бүрдсэн цуглуулгаа танилцууллаа. Глэм, өдөөн хатгасан хэв маяг ноёрхсоор ирсэн Том Фордын загварууд энэ удаад илүү энгийн, тайван уур амьсгалтай болсон ба дизайнер үүгээрээ дамжуулан сөрөг байдал давамгайлаад буй өнөөгийн нийгэмд амар амгалан байдлыг дэлгэрүүлэхийг хүссэн болохоо онцолсон юм.

 

Ralph Lauren

Ральф Лорен ирж буй хавар-зуны улиралд зориулсан цуглуулгаа Нью-Йоркийн Мэдисон өргөн чөлөөнд байрлах "Ralph's Coffee"-д танилцуулсан юм. Намирсан даашинз, бэлхүүс тодотгох бүс, органза материалтай өргөн өмд, урт загварын tuxedo, гялалзсан чимэглэлтэй нэхмэл даашинз зэрэг энгийн загваруудыг жижиг элементүүдээр баяжуулсан цэмцгэр, шик хэв маягтай цуглуулгыг урласан ба цуглуулгыг бүтээхдээ хар, цагаан, алтан шаргал гэх гурван өнгийг л ашигласан байлаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх