Хайх

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino

Шилдэг эрэгтэй цуглуулгууд

Text: Buro.Mongolia


Off-White

Виржил Абло хүүхэд насандаа үзэх дуртай байсан телевизийн шоунуудаас сэдэвлэсэн "Public Show" хэмээх цуглуулгаа танилцууллаа. Oversize загварын тэйлор хүрэм, хэлхгэр загварын деним, сорочка, ковбой гутал зэрэг нь бүхэлдээ 1990-ээд оныг санагдуулж байлаа. Түүнчлэн Аблогийн үндсэн хэв маяг болсон онцгой детальтай бүс, ажилчны хэв маяг, олон давхарлах стилистик аргачлал, бичиг үсгээр дүүрэн загварууд ч багтжээ. Мөн рэппер Offset, Playboi Carti нар тайзнаа загвар өмссөн нь Off-White-ийн шоуны онцлох хэсэг байсан юм.

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 1)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 2)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 3)

Raf Simons

Раф Симонс хүрэм, цув зэрэг гадуур хувцсанд илүүтэй анхаарал хандуулсан, хээнцэр чамин зүйлээс ангид цуглуулгаа танилцууллаа. Шагай хүрсэн урт загварын ноолууран хүрэм, минимал загварын борооны цув, бяцхан эрвээхий болон цэцэгсээр чимэглэсэн тренч цув, урт загварын савхин хүрэм зэрэг загварууд энэхүү цуглуулгад багтжээ.

Түүнчлэн Раф Симонсын онцгой арга барил болох эртний кинонуудаас эш татсан загваруудаа энэ удаад ч урласан ба Дэвид Линчийн 1986 оны бүтээл болох "Цэнхэр Хамба Хилэн" киноны зургуудаар чимэглэсэн ноосон цамц, хүрмийг танилцуулсан юм. "Залуу үе болон бараан төрлийн кино гэх брэндийн үндсэн илэрхийллийг алдагдуулахгүйгээр абстракт атлаа үзэсгэлэнтэй, дэгжин атлаа бахархал төрүүлэм загваруудыг урлахыг хүссэн" гэдгээ Раф Симонс онцолсон юм.

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 4)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 5)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 6)

Valentino

Valentino брэндийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли энэ удаагийн цуглуулгаа Японы дизайнер, Undercover брэндийн үүсгэн байгуулагч Жун Такахашитай хамтран бүтээлээ. 1980-аад онд Италид дэлгэрч байсан тэйлор хийц, гавлын яс, харь гаригийн таваг ба Америкийн нэрт зохиолч Эдгар Аллан Погийн хөрөг зургаар чимэглэсэн загварууд, oversize ноосон цамц, хүрэм зэргээс бүрдсэн энэхүү цуглуулгаас спорт, чөлөөт загваруудыг сонгодог загварын хувцастай хэрхэн загварчлан өмсөх боломжтойг харуулахыг зорьсон гэдгээ Пиччоли хэлжээ.

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 7)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 8)

Парисын эрэгтэй загварын долоо хоног, I хэсэг: Off-White, Raf Simons, Valentino (фото 9)

 

цааш үзэх