Хайх

Prabal Gurung, намар-өвөл 2018 цуглуулга

Орчин үеийн дайчин бүсгүйчүүд

Text: Бюро 24/7

Хэрвээ та санаж байгаа бол Прабал Гурунгийн өмнөх цуглуулга анхаарал татам лоозон, бичгүүдээрээ бусад брэндүүдийн цуглуулгуудаас онцгойрсон. Тодруулбал дизайнер өмнөх улиралд орчин үеийн нийгмийн чиг хандлагатай хөл нийлүүлж, загварын тайзнаа «The Future is Female» буюу «Ирээдүй эм хүйстэй» гэх бичигтэй богино цамцнууд гаргасан юм. Харин энэ улиралд Прабал аливаа уриа, лоозонгоос татгалзсан хэдий ч, далд байдлаар эмэгтэйчүүдийн хүч чадлыг илэрхийлсэн хувцаснууд урласан байна. Үүний үр дүнд намар-өвөл 2018 цуглуулга нь эхийн эрх ёст Хятадын Мосо овгийн үндэсний хувцаснаас болон Энэтхэгийн «Гулаби» нийгэмлэгийн эмэгтэй эсэргүүцэгчдийн нэрийн хуудас болсон ягаан өнгөнөөс бүтээлч санаа авчээ.

 

  • Зураг:
Цааш үзэх