Хайх

Раф Симонс гарсны дараах Calvin Klein брэндийн анхны цуглуулга

Раф Симонс гарсны дараах Calvin Klein брэндийн анхны цуглуулга

Брэндэд ямар өөрчлөлтүүд орсон бэ?

Text: Buro.Mongolia


Calvin Klein брэнд намар-өвөл 2019 улирлын шинэ цуглуулгаа дэлгэлээ. Энэ нь дизайнер Раф Симонсыг брэндээс гарсны дараа танилцуулагдаж буй анхны цуглуулга болж байгаа юм. Сануулж хэлэхэд Раф Симонс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг орхисон билээ. Энэ үйл явдлын дараа Calvin Klein-ы удирдлага цаашид загварын шоу зохион байгуулахгүй байхаар шийдсэн бөгөөд хоёрдугаар сард Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд зохиогдох ёстой байсан шоугаа цуцлаад байсан юм. Шоуны оронд брэнд эрэгтэй ба эмэгтэй загваруудаа нэгтгэсэн шинэ цуглуулгын каталогийг гаргажээ.



Намар-өвөл 2019 цуглуулга цагаан, усан цэнхэр, бүүдгэр ягаан зэрэг пастель өнгөнүүд болон бор ба цэнхэр гэх илүү тод өнгөнүүдээс бүрдсэн байна. Цуглуулгын эмэгтэй хэсэгт бие барьсан урт даашинз, сонгодог савхин хүрэм, хуниастай юбка ба нимгэн коовт гэх эмэгтэйлэг загварууд багтсан бол эрчүүдэд зориулсан загварууд нь гудамжны аястай болсон харагдлаа. Харин аксесуарын хувьд брэнд ирэх улиралд урт түрийтэй арьсан гутал, оломтой туфли болон хувин хэлбэрийн үүргэвчээр гоёхыг санал болгож байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх