Хайх

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ

Малибу эрэг дээр танилцуулагдсан шинэ цуглуулга

Text: Бюро 24/7


Saint Laurent загварын ордны бүтээлч захирал Энтони Ваккарелло хавар-зун 2020 улиралд зориулсан эрэгтэй цуглуулгаа Калифорни мужийн Малибу хотын далайн эрэг дээр танилцууллаа. Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан энэхүү шоу одоо хүртэл олны анхаарлыг татаж, загварын редакторуудаас өндөр үнэлгээ аваад байгаа юм. Учир нь мэргэжилтнүүд Энтони Ваккареллогийн урласан энэхүү цуглуулгыг эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэсэн хэмээн үзэж байна.

Нар жаргаж бүрэнхий болсон Малибу эргийн хөвөөн дээр загвар өмсөгчид үе, үе анивчих шаргал гэрэлд шинэ загварыг танилцуулсан ба энэхүү дүр зураг бодит бус орчинд ирсэн мэт мэдрэмжийг төрүүлж байжээ. Орчин үеийн богем хэв маяг, тэйлор хийц, бага зэрэг эмэгтэйлэг өнгө аяс мэдрэгдэх энэхүү цуглуулгыг дизайнер "1970-аад оны Марракеш" хэмээн тодотгосон ба streetwear хэв маягаас шилжин тэйлор загварыг туршиж үзэхээр зэхэж буй шинэ үеийн залууст зориулсан байна. Сонирхуулж хэлэхэд Saint Laurent загварын ордны үүсгэн байгуулагч Ив Сен-Лоран амьдралынхаа багагүй хугацааг Марокко улсын Марракеш хотод өнгөрүүлсэн байдаг. Түүхэнд өгүүлснээр Ив Сен-Лоран урт хугацааны амралтаа авахдаа Марракеш хотыг алдарт загвар өмсөгч Бетти Катру, дизайнер Энди Уорхол зэрэг найзуудын хамтаар зорьдог байжээ.

Марокко үндэсний желлаба хэмээх эрэгтэй даашинз, эрчүүдэд зориулсан богем хийцийн загварууд, The Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггерийг санагдуулам хурц эсгүүртэй, бариу тэйлор хослол, кимоно хүрэм, нэвт гэрэлтэх цамц, задгай энгэртэй сорочка, гялалзсан материалтай брюк, богино шоорт, тэгш бус хэмтэй майка, торгон алчуур зэрэг эрчүүдэд зориулсан маш "үзэсгэлэнтэй" загварууд уг цуглуулгад багтсан байгаа. Мэргэжилтнүүд "Эрчүүдэд зориулсан загварууд урьд өмнө нь хэзээ ч ийм задгай атлаа глэм, нүд булаам байсангүй" хэмээн цуглуулгыг магтан сайшааж байгаа бөгөөд тэр дундаас богино шоорт, нэвт гэрэлтэх даашинз зэрэг загварууд орчин үеийн хүйсийн хамааралгүй хувцаслалтыг нэг түвшнээр ахиулсан гэж үзэж байгаа юм.

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 1)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 2)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 3)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 4)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 5)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 6)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 7)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 8)

Saint Laurent эрэгтэй хувцас загварыг шинэ түвшинд хүргэлээ (фото 9)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх