Хайх

Тав тухтай минимализм: Сентрал Тауэр дахь Fabiana Filippi брэндэд ямар шинэ загварууд ирсэн бэ?

Энэ хавар, зун юу өмсөх вэ?

Text: Г.Тэмүүлэн


Огт хичээл зүтгэл гаргаагүй мэт энгийн атлаа гоо зүйн өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүдэд зориулсан цөөн брэндүүдийн нэг бол Италийн тансаг зэрэглэлийн Fabiana Filippi юм. Цаанаа л нэг тансаг байдлыг илтгэсэн загварууд урладаг Fabiana Filippi-д хамгийн түрүүнд тав тухаа эрхэмлэдэг, загварын маш нарийн мэдрэмжтэй, орчин үеийн ухаалаг стильтэй бүсгүйчүүд дурладаг. Бид урин дулаан цаг ирж байгааг тохиолдуулан шүүгээгээ шинэчлэхийг хүссэн хүмүүст санаа өгөх үүднээс Сентрал Тауэр дахь брэндийн бутикт ирсэн шинэ цуглуулгыг онцлохоор шийдлээ.  

Шинэ цуглуулга бүртээ тайван амгалан байдал, байгалийн уур амьсгалыг шингээж өгдөг Fabiana Filippi брэнд 2019 оны хавар-зуны улиралд ч мөн энэхүү мөн чанараа хадгалжээ. Уг цуглуулга нь тав тухыг дээд зэргээр хангасан, чанартай материалаар бүтээгдсэн бөгөөд өдөр бүр ямар ч нөхцөл байдалд өмсөх хүсэл төрүүлэм тансаг хувцаснуудаас бүрдсэн байна. Хотын гудамжаар зугаалж байгаад үдшийн арга хэмжээнд оролцох эсвэл бүр чемоданаа аваад хүссэн зүгтээ аялан одоход бэлэн байдаг тэрхүү бие даасан, тэрслүү бүсгүйг брэндийн дизайнерууд шинэ цуглуулгаар дамжуулан илэрхийлсэн юм. Харин одоо Fabiana Filippi брэндийн шинэ цуглуулгын үндсэн элементүүдийг илүү дэлгэрэнгүй харцгаая.

Байгалийн өнгө

Fabiana Filippi-гийн дизайнерууд 2019 оны хавар-зуны шинэ цуглуулгыг Мадагаскар аралд өнгөрүүлсэн амралтаасаа урам зориг аван бүтээжээ. Нарны туяанд гэрэлтэх элсэн манхан, далайн давалгаа, халуун орны цэцэгс гээд тус улсын байгалийн өвөрмөц тогтолцоог тэр чигт нь шинэ цуглуулгадаа тусгасан байгаа. Мөн зөөлөн пастель өнгөнүүд ч цуглуулгад онцгой байр суурийг эзэлжээ.

Минимал дизайн

Цуглуулгын дизайныг ерөнхийдөө минимал шик гэх үгээр тодорхойлж болох юм. Максималист болон спорт стиль давамгайлж буй энэ үед сул эсгүүр ба цэмцгэр дизайнтай эд зүйлс түр ч болов "амьсгал авах" боломж олгож, тайвшралыг өгч байгаа гэлтэй. Аксесуаруудыг бүтээхдээ ч минимал дизайныг чухалчилсан болох нь илэрхий байлаа. Жишээ нь цэмцгэр, цагаан кет, ямар нэг илүү детальгүй гялалзсан гадаргуутай цүнх ба углааш, цэвэр арьсан, оймсон түрийтэй гуталнууд нь үргэлж зохистой харагдахад тусална.

Олон давхарлах аргачлал

Даашинзны дээгүүр цамц өмсөж, кардиган цамц дээр хантааз давхарлавал зохимжгүй харагдана гэж бодож байна уу? Огтхон ч үгүй! Харин ч олон давхарлах аргачлалыг чадварлагаар эзэмшсэн тохиолдолд загварлаг харагддаг гэдгийг Fabiana Filippi шинэ цуглуулгаараа жишээ болгон харуулсан байна.

Спорт шик загвар ба үдшийн стиль

Металик гадаргуутай тренч цув, ноосон материалтай оверсайз хослол, вискоз торгон даашинз, атласаар урласан спорт өмд, цэвэр даавуун цагаан цамц гээд street style зураг авахуулахаас эхлээд үдшийн ёслолд оролцох хүртэлх олон янзын дүр төрхийг бүрдүүлэх боломжтой загварууд энэ удаагийн цуглуулгад давамгайлжээ. Мөн цуглуулгад багтсан хувцаснууд хоорондоо төгс уусаж, маш гоёмсгоор хосолдог тул сонирхолтой төрх бүрдүүлэхэд тун хялбар байх болно.  

FABIANA FILIPPI

Sod's Boutique
Сентрал тауэр, 1-р давхар
7707 1744
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх