Хайх

Вера Вэнг өнгө, өнгийн даашинзтай хуримын цуглуулга гаргалаа

Нэгэн хэвийн зүйлсэд дургүй хүмүүст зориулагдав

Text: Бюро 24/7

Vera Wang брэнд 2019 оны хаврын улирлын хуримын цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулгад уламжлалт цагаан өнгө ороогүй гэдгээрээ онцлог болжээ. Дизайнер энэ удаад биеийн өнгөтэй торон материалыг түлхүү ашиглаж, шар, хөх ягаан, ногоон, ягаан ба улаан гэх тод өнгөнүүдээр сонирхолтой оруулга хийж өгчээ. Корсет маягийн топ ба дэрвэгэр хормойгоос бүрдэх даашинзуудын эсгүүрийг сонгодог гэж хэлж болох ч, материалын сонголт ба өнгөний зохицлын ачаар бид бүгдийн сайн мэдэх эсгүүр цоо шинэ өнцгөөс харагдана.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх