Хайх

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ

Хүн бүр өөрт таалагдсан загвараа сонгосон нь

Text: Ө.Тодгэрэл


Өвлийн хувцас юуны түрүүнд дулаан, хөнгөн, биед эвтэйхэн, цаг агаарын үзэгдэл тэсвэрлэх чадвартай мөн загварлаг байх учиртай. Эдгээр шалгууруудыг давж чадсан Geox брэндээс Бюро 24/7-гийн хамт олон өөрт таалагдсан загваруудаа сонголоо

Зарим өдрүүдэд хүйтний хэм -30 хүрдэг манай улсад иргэд бид нөхцөл байдалдаа дасан зохицож, үүнийгээ дагаад хувцасны шүүгээгээ ч бас цаг агаартаа тохируулан шинэчлэх шаардлагатай болдог. Энэ өдрүүдэд бид өвлийн хувцас худалдан авахдаа зүгээр ч нэг загварыг нь гэлтгүй мөн цас, шуурга гэх зэрэг байгалийн үзэгдлийг тэсвэрлэх, дулаан бөгөөд тухтай байлгах чадварыг нь анхааралдаа авдаг. Гутал л гэхэд хөлийг зөвхөн дулаахан биш мөн хуурай байлгах шаардлагатай. Мөн куртка гэхэд хөнгөн атлаа дулаан, салхи нэвтрүүлдэггүй байх нь том давуу тал болдог шүү дээ. Ийм ч учраас өвлийн хувцасны шоппинг хийхдээ бүх шалгууруудыг харгалзан ухаалаг шийдвэр гаргах нь чухал юм.

Үргэлж хэрэглэгчдийнхээ ая тухыг нэн тэргүүнд тавьж, шинэ технологи бүхий загварууд санал болгодог Geox брэнд өвлийн загваруудаа худалдаанд гаргасныг сонсон Бюро 24/7-гийн хамт олон Шангри-Ла Моллд байрлах дэлгүүрээр нь зочилж, тус бүрдээ өөрт таалагдсан сонголтоо хийлээ. Geox-д эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн загварууд өргөн сонголтоороо байсан тул эндээс бид өөртөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүстээ зориулсан загварлаг хувцаснууд сонгох боломжтой байлаа.

Охин хүүхдэд

 

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 1)

«Geox брэндийн гутлыг хөлд эвтэйхэн, дээрээс нь байгальд ээлтэй гутал хийдэгт нь их дуртай бөгөөд охиндоо тус брэндээс гутал сонгох дуртай. Саяхан Шангри-Ла худалдааны төвд охиноо тоглуулангаа, цасны гутал хайж байсан тул Geox брэндээр ороод, яг хайж байсан зүйлээ олсон юм.

Ээж болоод таван жил болж байгаа болохоор хүүхэд ямар гуталд түүртдэг, түүртдэггүйг маш сайн мэднэ. Миний сонгосон энэ гутал, хүйтний улиралд нийцсэн ус, цасны хамгаалалттай бөгөөд доторлогоо нь дулаан материалаар хийгдсэн нь -30 хэмд тохиромжтой. Тус брэндийн гутлууд бүгд тусгай материалаар улаа хийдэг гэдгийг мэдэх тул, хүүхдийн хөл үргэлж чийггүй, амьсгалж байдагт нь дуртай.

Мөн энэ гутал нь хүүхэд өөрөө өмсөж тайлахад эвтэйхэн бөгөөд олон давхар зузаан цасны хувцас өмсөөд алхахад нь хөнгөн, дээрээс нь өнгө, загвар нь маш таалагдсан юм».


Загварлаг эмэгтэйчүүдэд
Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 2)

«Цаг агаар эрс хүйтэрч, хүн бүр хувцсаа давхарлан зузаалж эхлэх үед бид нэг л мэдэхэд өөрт тухтай байдлыг урдаа тавьж, хар, саарал өнгийн далайд "живсэн" байдаг шүү дээ. Тэгэхээр өвлийн шүүгээгээ илүү сонирхолтой болгох хамгийн хялбар арга бол тод өнгийн гадуур хувцас сонгох явдал юм. Тэгээд ч яг одоо загварын ертөнцөд тод өнгө, этгээд загвар, бусдаас өвөрмөц хэв маяг ноёрхож байгаа тул энэ нь тун загварлаг сонголт болно.

Би ер нь тод өнгөнүүдэд их дуртай. Ямар ч өдрийг илүү өнгөлөг, баясгалантай болгож байгаа мэт, шууд л сэтгэл сэргээдэг юм. Гэхдээ тод өнгийн загвар өмсөхдөө тунг нь тааруулж, бусад хувцсаа нэгэн жигд өнгийн, минимал байлгахыг хичээдэг. Миний хувьд Geox-ийн гадуур хувцаснууд биеийн дулаан гадагшлуулдаггүй, ус ба салхи нэвтрүүлдэггүй нь бүр ч илүү таатай, нэмэлт давуу тал болж өгсөн шүү».

Халамжит нөхөртөө

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 3)

«Би өөртөө болон гэр бүлийн гишүүддээ өвлийн гутал худалдаж авахдаа дулаахан, зөөлөн байдлыг нь харгалзаж мөн мэдээж хэрэг халтирдаггүй ултайг нь сонгодог. Үүнээс гадна бүх төрлийн хувцастай зохицдог, ямар ч нөхцөл байдалд өмсөхөд тохиромжтой, сонгодог загвартай байвал давуу тал болно. Яг энэ шалтгаануудаар би GEOX брэндийн өвлийн гутлыг нөхөртөө сонгосон байгаа».

Ажилсаг ахдаа

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 4)

«Өвлийн улиралд шүүгээнд байх чухал зүйлсийн нэг бол дулаан куртка. Улаанбаатар хамгийн хүйтэн нийслэлүүдийн тоонд зүй ёсоор ордог нь үнэн ч энэ нь загварлаг хувцаслах боломжгүй гэх шалтаг биш шүү дээ. Би өвлийн куртка сонгохдоо ихэвчлэн энгийн загвартай, ажил, амралт гээд ямар ч нөхцөлд өмсөх боломжтой, хамгийн гол нь хөнгөн бөгөөд дулаахан чанартайг сонгон авахыг чухалчилдаг. Харин яг энэ сонголтод минь нийцсэн мөн дотор талдаа давхар хантааз бүхий давуу талтай эрэгтэй куртка Geox брэндэд байсан тул шууд л ахдаа авахыг зөвлөсөн».

Эрэгтэй хүүхдэд

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 5)

«Эрэгтэй хүүхэд хөдөлгөөн ихтэй байдаг учир би хүүдээ аль болох биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй хувцас сонгодог. Энэ удаад хайж байсан гутлаа GEOX брэндээс олж чадсан. Ул нь маш хөнгөн төдийгүй агаар солилцох шинэлэг технологиор хийгдсэн нь их таалагдсан. Чийг татахгүй, цас, усанд тэсвэртэй, дулаахан, чанартай гээд олон давуу талтай тул сэтгэл хангалуун байгаа».

Алхах дуртай эмэгтэйчүүдэд

Бюро 24/7-гийн редакторууд Geox брэндээс өвлийн хувцасны сонголтоо хийлээ (фото 6)

«Би өвөл өмсөж, тайлахад хялбар, дулаахан бөгөөд халтирдаггүй гутал өмсөхийг чухалчилдаг. Geox-ийн дундаж түрийтэй хар гутал ямар ч хувцастай зохицох чадвартайн зэрэгцээ ойр зуур гарахдаа углахад амар, загварлаг санагдсан. Тэр тусмаа энэ загвар нь AmphibioxTM гэх тусгай технологиор хийгдсэн тул цас ба шаварт тэсвэртэй байж, дулаан байлгах атлаа агаар чөлөөтэй нэвтрүүлдэг нь миний энэхүү сонголтын гол шалгуур болсон».

 

GEOX Mongolia
Хаяг: Shangri-La Mall 2-р давхарт - Утас:77072929
MAXMALL худалдааны төв 2-р давхарm - Утас:77772929
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

цааш үзэх