Хайх

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль

Алдарт хэвлэлийн газар загварын гэрэл зургуудаа хэрхэн бэлддэг вэ?


Сайт: Buro 24/7 Russia

Лондоны Сохо дүүрэгт байрладаг Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль оршин тогтносон хоёрхон жилд загварын салбарынхны анхаарлыг багагүй татаад байгаа билээ. Бид тус сургууль дээр зочлон оюутнууд, мөн эндхийн гол хүн болох захирал Сьюзи Форбстой ярилцлаа.

Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль нь Грекийн гудамж, 16-17-д Патари ресторан Зебрано баар хоёрын дунд байрладаг. Долоо хоногт дөрвөн удаа хичээлдээ ирдэг эдний оюутнууд өндөр зорилгынхоо төлөө энэ гудамжаар завгүй хөлхөлдөнө. Тэд Conte Nast-ын олгодог сэтгүүл зүй, дизайн, бизнесийн удирдлага гэсэн гурван чиглэлээр  мэргэшин суралцдаг ажээ.

Загварын мэргэжил сонгосон оюутнуудад загвар урлалын түүх, салбарын үүсэл хөгжлийн үе шатууд, загварын гэрэл зураг ба зураг авалтын гарал үүслээс эхлээд энэ салбарт багагүй ач холбогдолтой технологийн дэвшлийн тухай хичээл орно. Чингэхдээ дизайнерын мэргэжлийг оюутнууддаа шинэ өнцгөөс хүргэхийн тулд оёдол, эсгүүрийн хичээл ордоггүй юм байна. 

"Оюутнууд, Томми Хилфигер эсвэл Мэттью Уильямсон гээд загварын ертөнцийн аваргуудтай уулзахдаа туйлын дуртай байдаг"   

Condé Nast бол нэн түрүүнд тив дамнасан хэвлэлийн газар учраас сургалтынхаа бодлогын томоохон чиг хандлагыг ирээдүйн сэтгүүлчдийг бэлтгэхэд зориулдаг. Тиймээс сургалтын үйл ажиллагаандаа нарийн мэргэжлийн хүмүүсийг байнга зочноор урьж, оролцуулдаг байна. Үүнд томоохон байгууллагуудын загварын хэлтсийн захирлууд, сэтгүүлийн тоймч, нийтлэгчид болон загвар зохион бүтээгчид, нүүр хувиргагчид, стилистүүд, дээр нь бүр худалдан авагчид ирдэг талаар Conde Nast Сургуулийн захирал Сьюзи Форбс өгүүллээ. Тэр нэмж хэлэхдээ "Оюутнууд, Томми Хилфигер эсвэл Мэттью Уильямсон гэх мэт загварын ертөнцийн одуудтай уулзахдаа туйлын дуртай байдаг" гэлээ.

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 1)

Сургалтын гурав дах чиглэл бол бизнес. Хачирхалтай нь, үүнийг оросын оюутнууд хамгийн их сонирхож үздэг гэнэ. (Гэхдээ сургууль үйл ажиллагаа явуулж эхэлсэн хоёр жил дотор зургаан л оюутан байж). "Оюутнуудад Hermes компаний үйл ажиллагаа хариуцсан захирлын яриа, загварын ордны бүтээлч захирлуудын үгс  маш үнэ цэнэтэй. Бид загварын байгууллагуудын бүх хэлтсүүдээс хүмүүсийг лекцэндээ урьж, оюутнууддаа тэдний үйл ажиллагааны зохион байгуулалтыг дотроос нь ойлгуулахыг хичээдэг" гэж Форбс ярилаа.

Сьюзи Форбс

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 2)

Сургалтын хугацаа янз бүр байдаг. Оюутнууд арван долоо хоногт эсвэл нэг жилд багтаан мэргэших боломжтой. Үргэлжлэх хугацаанаас хамаарсан төлбөрийн зөрүү нь хэдэн мянган фунт стерлингээр хэлбэлзэнэ.

"Hermes компаний үйл ажиллагаа хариуцсан захирлын яриа, загварын ордны бүтээлч захирлуудын үгс маш үнэ цэнэтэй"

Хамгийн түгээмэл ба тохиромжтой сургалт бол арван долоо хоногийн түргэвчилсэн курс юм. Энэ хувилбарыг олон улсын оюутнууд илүү сонгодог байна. Энэхүү гурван сарын шуурхай сургалтын дараа оюутнууд гурван чиглэлээр шалгалт өгдөг. Үүнд "брэндинг" хийх, хийсвэр байгууллагад зориулж бизнес төлөвлөгөө гаргах, хэрхэн Conde Nast-ын нийтлэлч болох вэ гэсэн эдгээр шалгалт багтана.

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 3)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 4)    

Жилийн сургалт нь оюутнуудаас илүү хүчин чармайлтыг шаарддаг. Гурван улирал багтаан ганцаарчилсан ба багийн гэсэн дипломын хоёр томоохон ажил хийнэ. "Бид томоохон гэх таван байгууллагатай хамтран ажилладаг. Тэд жил бүр бидэнд төсөл санал болгож, бид өөрсдийн оюутнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэдгээрийг өөрчлөх боломжтой. Хамгийн шилдгүүд нь оюутан байх үедээ л загварын ертөнцөд тоогдон ажиллах боломжтой болдог" гэж Сьюзи Форбс хэллээ. Жилийн сургалтын сүүлийн улиралд оюутнуудын гол ажил бол бие даалт дээрээ ажиллах юм. Ер нь сургууль ажлын байртай болгох баталгаа гаргадаггүй ч үүнд хэн ч гутардаггүй. "Хэвлэлийн олон газрууд болон Сьюзи шилдэг оюутнуудад тусалдаг. Тэгэхээр оюутан өөрийн санаагаа хөгжүүлэх л чухал" гэж зарим оюутнууд хэлж байлаа.  

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 5)

Хүн болгоны амнаас Сьюзигийн нэр сонсогдох юм билээ. Түүнийг бүгд л үлгэр жишээ гэх үүднээс хүлээж авдаг. Харин Форбс хатагтайг өөрийн ажлаа гурван үгээр тодорхойлооч гэхэд "Аз жаргалаар дүүрэн" гэлээ. Сургуулийн оюутнуудтай ажиллах боломжийг тэрбээр нэр төрийн хэрэг, бас нэгэн бодлын гайхамшиг гэж боддог. Тэрбээр "Өөрийн дуртай зүйлээ хийж амьдрах чинь аз жаргал биш гэж үү" хэмээх асуултаар хариуллаа. 

"Борлуулалтын хувь нь одоо өсөж яваа Америкийн Vogue сэтгүүлийг хар даа. Хүнд хэцүү үеийг даван туулж, дахин өгсөх шатандаа орж чадсан шүү дээ. Энэ бол гайхамшиг."

Condé Nast Сургуулийн захирлаар томилогдохоосоо өмнө Сьюзи Форбс сэтгүүлд 25 жил ажилласнаас 20-ыг нь Conde Nast-д зориулжээ. Ажлынхаа гарааг Vogue сэтгүүлийн нийтлэлчээр эхэлж дараа нь ажлын байраа редакц дотроо таван удаа сольжээ. Тэрбээр загвар, гоо сайхан ба амьдралын хэв маягийн редактораар тус тус ажиллаж байжээ. Хол замыг ийнхүү туулж байж сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шульманы харьянд орж орлогчийн байр сууринд хүрчээ. "Хоёр жилийн хугацаанд би түүний баруун гар нь байсан. Энэ бол агуу туршлага байлаа. Би үүнийг насан туршдаа санана. Бид маш сайхан хамтран ажилладаг байсан ба надад хэзээ нэгэн өдөр эндээс явна гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй. Гэтэл нэгэн гэрэлт өдөр Conde Nast-ын ерөнхий захирал над дээр ирж, хэвлэлийн газрын маань шинэ сэтгүүл болох Easy Living-ийг ахлахыг санал болгосон юм. Түүнээс жилийн дараа би Conde Nast Сургууль нээгдэх гэж байгаа тухай сонссон. Энэ мэдээ миний анхаарлыг туйлын ихээр татаж билээ" гэж Форбс өгүүлэв.

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 6)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 7)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 8)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 9)

Лондонд байгаа бусад сургуулийн өрсөлдөгч нарын тухай асуухад тэрбээр түгдрэлгүйгээр "Тийм ээ, онолын хувьд бид Central St. Martin's, Marangoni, Royal Academy of Arts болон London School of Fashion & Design-тэй өрсөлдөж байгаа" гэж хариуллаа. "Харин манайх өөрийн гэсэн давуу талтай.  Hanover Square дахь Condé Nast-ын төв оффис уруу хэдийд ч чөлөөтэй хандаж хэвлэлийн газрын сэтгүүлүүдийн редакци хэрхэн ажилладгийг манай оюутнууд үзэх боломжтой.  Энэ бол  зөвхөн манай сургалтын 100 хувийн онцлог юм."

Сүүлийн арван жилд цахим ба хэвлэмэл сэтгүүл хоёрын дунд өрнөж буй өрсөлдөөн, цаасан сэтгүүлийн ирээдүйн тухай Форбс итгэлтэйгээр ийн хариулж байна. "Миний бодлоор зах зээлд хөлөө олсон Vogue мэт сэтгүүл бол айх зүйлгүй. Хэвлэлийн газар ажилладаг хүний хувьд хэлэхэд бидний орлогын 90 хувь нь интернэт биш хэвлэмэл сэтгүүлээс ордог. Тийм ээ, бидэнд сэтгүүлүүдийн цахим хувилбар ба Iphone, IPad-ны хандалтууд ч бий. Гэвч бид сэтгүүлийн сонгодог хувилбар болох хэвлэмэл хэлбэрт нь илүү их сэтгэл хангалуун ханддаг юм. Борлуулалтын хувь нь одоо өсч яваа Америкийн Vogue сэтгүүлийг хар даа.  Энэ бол гайхамшиг байсан. Хүнд хэцүү үеийг даван туулж дахин өгсөх шатандаа орж чадсан шүү дээ." 

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 10)

Алиша Воронова,Conde Nast-ын Загвар Дизайны Сургуулийн төгсөгч

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 11)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 12)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 13)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 14)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 15)

Мария Захарова,Conde Nast-ын Загвар Дизайны Сургуулийн төгсөгч

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 16)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 17)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 18)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 19)

Buro 24/7-ийн аялал: Condé Nast-ын Загвар Дизайны Сургууль (фото 20)

 

 

 

цааш үзэх