Хайх

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд

Кутюр шоу мөнгө олдог уу

Text: Buro.Mongolia


Зураг:

Загварын долоо хоногоор манай сурвалжлагч загварын салбарын хоёр төлөөлөгчтэй уулзаж, кофе уун ярилцлага өрнүүллээ

Тим Бланкс сэтгүүлч

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд (фото 1)

Та загварын шоуны уламжлалт хэв маяг өөрчлөгдөж байгаа тухайд юу гэж бодож байна вэ?

Мэдээж, урьд нь бидний үзэж дассан загварын шоу өөрчлөгдсөнийг сүүлийн хэдэн сарын миний очиж үзсэн шоунуудаас харж болохоор байна. Лос-Анжелест болсон Burberry-гийн шоу, Каннд болсон Dior-ынх, Lous Vuitton-ы Палм Спрингст болсон, Сөулд болсон Chanel, Миланд болсон Armani гэх мэт. Бүх зүйлс өөрчлөгдөн хувьсаж байна шүү дээ. Өдөр бүр бидний эргэн тойронд маш олон мэдээ мэдээллүүд эргэлдэж байна. Загвар бол бидний амьдарч буй цаг хугацааны дүр төрх юм. Ийм ч учраас хүмүүс үргэлж шинэ содон мэдээ мэдээллүүдийг хүлээж байдаг.

Kутюр коллекциуд мөнгө авчирдаг уу, аль эсвэл зүгээр PR болов уу?

Хэрвээ ямар ч ашиг олдоггүй байсан бол том брэндүүдийн ард хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагчид, үнэтэй загварын шоунд зүгээр мөнгө цацахгүй байхсан. Мэдээж энэ бүхэн нөхөгддөг, цүнх болон гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүдээр гэх мэтчилэн.

Загварын салбарт зүтгэсэн таны олон жилийн туршлагаас авч үзвэл, одоо ч гэсэн таныг уг тал дээр гайхшруулж байгаа зүйл байдаг уу?

Загварын хувьд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдгаараа намайг үргэлж гайхшруулдаг. Үргэлж нэг хэвээр үлддэггүй учир загвараас гайхах зүйл үргэлж олддог. Миний хувьд хамгийн сонирхолтой нь загвар зохион бүтээгч нартай уулзан ярилцаж, тэдний хийж буй ажилтай танилцах юм.

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд (фото 2)

Танд кутюр загварын долоо хоногийн аль хэсэг нь хамгийн их таалагдсан бэ?

Уг үзүүлбэр албан ёсны хуваарьт байхгүй байсан ч Портофинод болсон Dolce&Gabbana болон Алта Модагийн үзүүлбэр гайхалтай байсан. Chanel-ынх ч мөн адил. Тэнд би Чарли Чаплины охинтой таарч, түүнээс ярилцлага авах боломж гарсан шүү.

Kутюр хувцас авч буй худалдан авагчид бусад худалдан авагчдаас юугаараа ялгаатай байдаг вэ?

Сүүлийн хэдэн жилийн турш бүх зүйл өөрчлөгдөх болсон нь мэдэгдэж байна. Урдны худалдан авагчдаас илүү залуу худалдан авагчид өсөх болсон хандлага байгаа. Kутюрын хандлага ч мөн адил шинэчлэгдэн, өөрчлөгдсөн.

Haute Couture болон prêt-à-porter хоорондын ялгаа юунд оршдог юм бол?

Kутюрын загварын долоо хоногийн хуваарьт бол нэг их олон үзүүлбэр байдаггүй. Тийм ч учраас илүү чимээгүй тайван болдог юм болов уу. Харин Haute Couture-ын хувьд бол мэдээж илүү олон шоу, арга хэмжээнүүдтэй. Цаг хугацааны хувьд ч илүү өргөн. 

Kутюр шоунуудаас таны хэзээ ч мартахгүй шоу аль нь байсан бэ?

Мэдээж, 1998 оны хавар, Garnier-ын Операд болсон Christian Dior-ын шоуг хэзээ ч мартахгүй. Уг коллекци Оросын балет болон Маркиз Kазатаас санаа авсан байсан нь онцлог юм.

Танд урьд өмнө коллекциудаас болж ямар нэгэн онцгүй байдал тулгарч байсан уу?

Бүх загвар зохион бүтээгч, удирдлагууд миний бичиж буй зүйлсийг миний ажил гэж мэддэг. Миний хийж буй зүйл бол ердөө л болж буй зүйлсийг хүүрнэн бичих. Мэдээж уншигчдад аливаа нэг арга хэмжээн дээр өөрөө байсан мэт сэтгэгдэл төрүүлэх нь тун чухал. Миний арга барилын хувьд бол, би аливаа нэг зүйл дээр төвлөрөн бичдэггүй, тэр газар болж буй уур амьсгал, дуу хөгжим, чимэглэл гэх мэт бүгдийг нь уялдуулан оруулж бичдэг.

"Karla Otto"PR агентлагийг үндэслэгч Kарла Отто

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд (фото 3)

Kутюр загварын долоо хоногоос таньд хамгийн их таалагдсан шоу аль нь байсан бэ?

Ромд болсон Valentino-гийн шоу гайхалтай байсан.

Haute Couture болон prêt-à-porter хоорондын ялгаа юунд байдаг гэж та бодож байна вэ?

Haute couture-ын долоо хоногт бол илүү бага арга хэмжээ болон үзүүлбэрүүдтэй байдаг. RTW-гээс ялгагдах гол онцлог бол тэд үйлчлүүлэгч болон арга хэмжээнүүд дээрээ илүү анхаардаг. Тэр ч утгаараа загвар зохион бүтээгч нар үүнийг илүү хаалттайгаар зохион байгуулдаг. Харин prêt-à-porter-ын хувьд бол загварын хотуудаар аялах аялал болдог. Мөн хэрэглэгчдийн төлөө бус харин хэвлэл мэдээллийн төлөө зохион байгуулдагаараа ялгаатай.

Кофены завсарлага: Загварын салбарынхан кутюр шоуны тухайд (фото 4)

Kутюр коллекцууд мөнгө авчирдаг уу? Эсвэл зүгээр PR уу?

Миний бодлоор кутюр орднуудын үзэсгэлэнгийн танхим хэрэглэгчдийн төлөө илүү ажиллаж төвлөрөх юм бол сайн ашигтай байх боломжтой гэж бодож байна.

Kутюр шоунуудаас таны хэзээ ч мартахгүй шоу аль нь байсан бэ?

Зөвхөн нэгийг онцлох хэцүү юм. Гэхдээ миний санаж буйгаар Jardin des Bagatelles-д арван жилийн өмнө болсон Christian Dior-ын шоу гэж бодож байна. Хувцас, үзүүлбэр, эргэн тойрон, дуу хөгжим болон уур амьсгал гайхалтай зохицож байсан.

Kутюр шоунд ирж буй зочид болон "ready to wear" шоуны зочдын хувцаслалт юугаараа ялгагддаг гэж та үзэж байна?

Мэдээж ялгагддаг. Тэд илүү элемент нэмдгээрээ хэтрүүлсэн мэт харагдуулах үе байдаг ч, ямар нэгэн дутсан зүйл дээр өнгө нэмж буй мэт байдаг. Haute Couture-ын долоо хоног дэлхийд хамгийн шинэлэг, мөн загварлаг болдгоороо бусдаас ялгаатай.

 

цааш үзэх