Хайх

Хувцас загварын брэнд үүсгэн байгуулсан 4 рэппер

Хувцас загварын брэнд үүсгэн байгуулсан 4 рэппер

Хувцас загвар ба хип-хоп хөгжмийн нэгдэл

Text: Бюро 24/7


Jay-Z : Rocawear

1999 онд Jay-Z дөрөв дэх студийн цомог болох "Vol. 3... Life and Times of S. Carter" дээрээ ажиллаж байх үед хувцасны брэндээ байгуулах санааг түүний менежер Дэймон Дэш өгчээ. Ингэж 2000-аад оны эхэн үед "Rocawear" брэндээ байгуулсан ба тухайн үедээ хип-хоп хөгжмийн ертөнцөд цоо шинэ зүйл байлаа. Учир нь ямар нэгэн дуучин, уран бүтээлч загварын брэнд үүсгэх нь төсөөлшгүй зүйл мэт байсан юм.

Фаррелл Уильямс: Billionaire Boys Club and Icecream

2005 онд рэппер, продюсер Фаррелл Уильямс Японы загварын бэлгэ тэмдэг, Bape брэндийн үүсгэн байгуулагч Томоаки Ниготой хамтран Billionaire Boys Club and Icecream (BBC) брэндээ үүсгэн байгуулжээ. Фаррелийн хөгжмөөс мэдрэгддэг хөгжилтэй уур амьсгал BBC-ийн загваруудад ч бас мэдрэгдэх ба adidas, Yeezy, CDG Play зэрэг брэндүүдтэй хамтаpсан цуглуулгууд гаргажээ.

Канье Уэст: Yeezy

Өнөө цагийн хамгийн нөлөө бүхий рэппер Канье Уэст 2013 онд adidas брэндэд зориулан Yeezy 750 Boost загварын пүүз гаргасан нь залуусын дунд маш том хайп үүсгэж, тухайн үедээ хамгийн өндөр борлуулалттай пүүзээр шалгарч байсан билээ. Энэ үйл явдал нь Yeezy брэндийг үүсгэн байгуулах суурийг тавьсан гэдэг. Гэхдээ энэ нь Канье Уэстийн хувьд загварын ертөнцтэй холбогдсон анхны тохиолдол байгаагүй юм. Тэрээр 2006 онд Bape брэндтэй хамтран 'Dropout Bear', 2009 онд Louis Vuitton брэндтэй хамтран гурван төрлийн цуврал пүүзний загваруудыг гаргаж байсан билээ.

Tyler, the Creator: GOLF

Хамгийн ирээдүйтэй рэпперээр нэрлэгдээд буй Tyler the Creator (Тайлер Оконма) GOLF брэндээ 2011 онд буюу ердөө 20 настайдаа үүсгэн байгуулсан билээ. Тайлер Оконмa Vans, Converse зэрэг брэндүүдтэй хамтран пүүз, үүргэвч, бэлтгэлийн хувцас зэрэг спорт загварууд гаргасан бөгөөд түүний загваруудаас тод өнгө, хөгжилтэй хэв маяг мэдрэгддэг. Түүнчлэн Тайлер Оконма Fast Company сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Golf Hоme" нэртэй тавилга, декорийн брэнд үүсгэн байгуулахаар ажиллаж буйгаа дурджээ.

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих