Хайх

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл

Өнгөрөн одож буй гоо үзэсгэлэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг: GettyImages

Сонгодог гоо үзэсгэлэнг бүтээж чаддаг цөөхөн загвар зохион бүтээгчдийн нэг Оскар де ла Рента загварын ертөнцөд хэн байсан бэ

Оскар де ла Рента нь 82 насандаа хорт хавдрын улмаас Коннектикут хот дахь гэртээ өөд болсон билээ. Мэдээний энэхүү өгүүлбэрийн цаана нэг л юм тодорхой байна. Үнэхээр гайхамшигтай эринд төгсгөл ирлээ. Учир нь Оскар де ла Рента бол кутюрийн алтан эрин үед, 1950-аад онд, ажиллаж эхэлсэн загвар зохион бүтээгчдийн мөн өнөөгийн загварын ертөнцийг тодорхойлогчдын нэг байсан билээ. Одоо тэднээс Юбер де Живанши, Пьер Карден, Эммануэль Унгаро, Андре Курреж, Карл Лагерфельд бас Валентино Гаравани гэх цөөн хүн амьд сэрүүн үлдэж, бүгд 90-ээс дээш настай ахмадууд болжээ.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 1)

Оскар де ла Рента нь амьдрал, замналынхаа ихэнхийг АНУ-д өнгөрүүлсэн ч жинхэнэ кутюр сургалттай, кутюр бүтээгч байсан юм. Учир нь тэрбээр цаг үеийнхээ суут ухаантан Кристобаль Баленсиагагийн шавь байлаа.  Анх 18 насандаа төрөлх Доминиканы бүгд найрамдах улсаа (Түүний гэр бүл жинхэнэ Доминикан тогтолцооны хүмүүс байсан юм ) орхин, Испани уруу уран зургийн чиглэлээр суралцахаар зорьсон боловч хувцас загварт илүү татагдаж Мадридад Кристобаль Баленсиагагийн урланд оржээ. Гайхалтай нь Баленсиагатай хамтарсан бүх хүмүүсээс (түүнтэй Эммануэль Унгаро, Андре Курреж нар ажиллаж байсан) гарын үзүүрт хамгийн их зарагддаг байсан Оскар (түүний хэлдгээр ихэвчлэн шалан дээр унасан зүү түүдэг байсан ) домогт дизайнерын хамгийн дотно хүн нь болсон юм.

"Баленсиагатай хамтарсан бүх хүмүүсээс (түүнтэй Эммануэль Унгаро, Андре Курреж нар ажиллаж байсан) гарын үзүүрт хамгийн их зарагддаг байсан Оскар (түүний хэлдгээр ихэвчлэн шалан дээр унасан зүү түүдэг байсан ) хамгийн дотно хүн нь болсон юм."

Баленсиагагийн 1950-аад онд бусдаас ялгарч байсан алдарт хэв маяг буюу рентген шиг нарийн классик пропорцуудыг Оскар хамгийн сайн өвлөж авсан. Зөвхөн Оскарын бүтээсэн даашинзууд дээр Баленсиагагийн гайхалтай аргачлалууд харагддаг. Бэлхүүсний бага зэрэг дээшлүүлсэн урд зураас, хэвлий орчмын хуниастай хэсэг нь эмэгтэйн бэлхүүсийг төгс тодотгодог. Харин урд талаараа илүү богино хормойтой шийдэл нь хэлбэрийг уян, зөөлөн, энхрий ялдам харагдуулдаг байсан юм. 

Оскарын гайхалтай гоёор бүтээж чаддаг байсан, эмэгтэй хүний бэлхүүс ба цээж тодотгосон тэдгээр хувцаснууд мөнхийн үзэсгэлэнтэй сонгодог загвар юм. Үүнийг хэлэхэд амархан ч хийхэд үнэхээр хэцүү. Яг л ийм ховор ур чадвар түүнд бялхдаг байсан юм. Тэр тод өнгө, торон оруулга, хатгамал, даргар торго зэргийг Баленсиагагийн аргачлалтай төстэй аргаар хэрэглэдэг байлаа. Харин Баленсиагагийн сүүлд гаргасан цуглуулгын энгийн хэрнээ футуристик төрхтэй даашинзуудыг тэр огтхон ч таалаагүй.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 2)

Антонио дэль Кастильо Lanvin-ы урланд дөнгөж ирмэгцээ Оскар де ла Рентад хамтран ажиллах санал тавьсан юм. Ингээд л Оскар Парис руу шилжсэн. Тэр үед Оскар кутюр урлалд хэдийнээ гаршсан байсан учир (Баленсиагагийн урланд ажилласны дараа) Кастильод кутюр коллекц гаргахад нь тусалжээ. Тэр тэнд өөрт ашигтай маш олон танилтай болсон билээ. Тэдгээр танилуудын дунд гүнгийн эхнэр Виндзорская гэх бүсгүй Оскартай дотно нөхөрлөж байсан юм. Виндзорская түүнийг Францын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор, түүний ирээдүйн эхнэр болох Франсуаза де Лангладтай танилцуулсан. Харин Франсуаза Оскарыг олон улсын загварын ертөнцтэй танилцуулсан юм.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 3)

Дизайнерын хувьд тэр дээд зэрэглэлийн тансаг байдлыг эгэл амьдралд ойртуулсан загвар гаргадаг байснаараа бусдаас онцгойрж чадсан. Амьдралд ойрхон хэв маяг нь түүнийг АНУ-ын зах зээл руу нэвтрэхэд тусалсан юм. Тэр том бизнес эрхлэхийг хүсэж кутюр биш бэлэн хувцаснаас их мөнгө олж болохыг сайн ойлгодог байсан учир АНУ-ын зах зээлийг маш ихэд сонирхдог байсан.  Диана Вриланд түүнд алдартай загвар зохион бүтээгчидтэй ажиллаж, тэдний сүүдрээс хэзээ ч гарч чадахгүй байхын оронд загварын талаар ойлголт багатай Элизабет Ардентай хамтрахыг зөвлөжээ. Оскар хэлснээр нь болж Элизабет Ардентай хамтран ажиллаж эхэлсэн. Дараагаар нь тэр 1965 онд Jane Derby-гийн брэндийг худалдан авч, өөрийн нэрээр сольсон юм. Ийнхүү Oscar de la Renta компани үүсчээ.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 4)

Де ла Рента нь үнэндээ Нью-Йоркийн 1960-аад оны богемыг илтгэхээс гадна загвараараа түүх өгүүлдэг байсан цөөн хүний нэг юм. Тэр үеийн алдарт хар цагаан Трумен Капотын үдэшлэгээс эхлээд Диана Виландын хүлээн авалт, Studio 54-ийн үдэшлэг гэх зэрэг дээд зэрэглэлийн арга хэмжээнүүдэд Оскар байнга оролцдог байлаа. Оскар, Франсуаза де Ланглад хоёр тэр үеийн Нью-Йоркийн хамгийн алдартай хос байсан юм. 1983 онд Франсуаза өнгөрснөөс зургаан жилийн дараа (Мөн хорт хавдраас болж нас нөгчсөн. Гэргийгээ өнгөрсний дараа де ла Рента үлдсэн амьдралаа хорт хавдартай тэмцэхэд зориулж бүхий л судалгааг ивээн тэтгэдэг байсан) тэр Франсуазагийн ойрын найз, Нью-Йоркоос гаралтай сайн үйлсийн ажилтан ба хандивын байгууллагуудын тэргүүлэгч Аннет Энгельгардтай хуримаа хийсэн юм.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 5)

Тэр нийгмийн болон өөрийн хүрээллийн эмэгтэйчүүдтэй сайн ойлголцож чаддаг байсан. Оскар де ла Рента нь "Upper East Side" - ийн гол загвар зохион бүтээгчдийн нэг байлаа. Америкийн сүүлийн 30 жилийн бараг бүх тэргүүн хатагтай нар түүний хувцсыг өмсдөг байсны дотор Хиллари Клинтон болон Лора Буш гэх том нэрс бий. Зөвхөн Мишель Обаматай л тэр сайхан харилцаа тогтоож чадаагүй юм. Мишель түүнийг үйл ойшоож, Оскар Мишелийг шүүмжилдэг байсан. Гэтэл саяхан, 2014 оны арвадугаар сарын 8-нд Мишель анх удаа түүний урласан хувцастай олны өмнө гарсан юм. Отгон тэргүүн хатагтай түүний биеийн байдлыг мэдсэн болохоор ийн хүндэтгэл үзүүлсэн бололтой.

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 6)

"Зөвхөн Мишель Обаматай л тэр сайхан харилцаа тогтоож чадаагүй юм. Мишель түүнийг үл ойшоож, Оскар Мишелийг шүүмжилдэг байсан ч харин саяхан 2014 оны арван сарын 8-нд Мишель анх удаа түүний урласан хувцастай олны өмнө гарсан юм"

Оскарыг бүгд хайрладгийн учир нь түүний өөрийн гараар бүтээсэн хувцсыг өмссөн хүн бүр үзэсгэлэнтэй болж чаддагт байсан юм. Түүний коллекцид загварын концепц байхаа болиод удаж байгаа. Ер нь хэзээ ч байгаагүй гэж хэлэхэд буруудахгүй. Тэгсэн ч түүний бүх хувцсыг харсан даруйдаа хүмүүс авч өмсөх хүсэлд автдаг. Францын нөлөөтэй редактор бүсгүй Оскарын "J'adore Oscar" үзүүлбэрийн дараа "Түүнийг хайрладаггүй хүн гэж байхгүй шүү дээ!" хэмээн хэлж байсан нь юутай үнэн билээ. 

Оскар де ла Рента: Гайхамшигт эрин үеийн төгсгөл (фото 7)

 

 

цааш үзэх