Хайх

Тав тух, эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх \"скандинав стиль\" гэж юу вэ?

Тав тух, эмэгтэйлэг байдлыг илэрхийлэх "скандинав стиль" гэж юу вэ?

Скандинав бүсгүйчүүдээс тодрууллаа

Text: Buro.Mongolia


Парис бүсгүйчүүдийн шик стиль шилдэгт тооцогдож байсан цаг үе өнгөрч, Скандинавийн орнуудаас гаралтай "хюгге", "лагом" хэв маягууд интерьер дизайн, хувцас загвар төдийгүй амьдралын хэв маягт ноёрхож эхэллээ. Тэгвэл тав тухтай хэрнээ загварлаг харагдуулж чадах скандинав стиль гэж юу болох, хэрхэн бүрдүүлж болохыг скандинав бүсгүйчүүдээс тодрууллаа.

"Dress Scandinavian" номын зохиолч, Сканди стилийн хатан Перниль Тейсбекп

"Олон бүсгүйчүүд гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байж, тав тухтай байхыг хүсдэг. Энэ л скандинав стиль яагаад алдартай болж буйн гол шалтгаан байх. Бид ганган харагдахын тулд хичээдэггүй. Шүүгээнд маань сонгодог загварын үнэтэй пиджак, чанартай жийнс, энгийн загвартай футболка гэх мэт хэдийд ч үнэ цэнэтэй байдлаа хадгалж чадах хувцаснууд байдаг. Эрэгтэйлэг загварын пиджакыг богино шоортын хамт эсвэл поло цамцан дээр slip даашинз өмсөх гэх мэт хэний ч төсөөлөөгүй байдлаар тухтай, загварлаг байдлыг бүрдүүлэх нь сканди шик юм."

 

Стилист, блоггер Эмили Синдлев

"Хэдэн жилийн өмнө скандинав стилийг минимал гэх үгээр илэрхийлдэг байсан бол цаг үе ирэх тусам баялаг болж байна. Скандинав стиль гэдэг нь тодорхой нэг хувцасны тухай ойлголт биш харин тухтай, сонирхолтой байдлаар хувцаслалтаа бүрдүүлэхийн нэр юм. Скандинав стилийг бүрдүүлэхдээ хэт их хичээсэн байдал үүсгэхээс зайлсхийгээрэй. Миний хувьд торгон даашинз болон тод өнгийн хувцаснуудыг сонгож өмсөх нь илүү таалагддаг."

Rotate Birger Christensen брэндийн үүсгэн байгуулагч Женнетт Фрис Мадсен

"Instagram олон нийтийн сүлжээний ачаар хувцас загвар улам сонирхолтой болж байна. Тэр дундаа энгийн, сонгодог, эмэгтэйлэг, тухтай байдлыг илэрхийлэх скандинав стиль олны анхаарлыг маш их татах болжээ. Миний хувьд скандинав стилийг бүрдүүлэхдээ тав тух болон эмэгтэйлэг байдлыг нэгдүгээрт тавин сонирхолтой хээтэй, сонгодог силуэт бүхий загваруудыг сонгож өмсдөг."

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх