Хайх

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ

Меган брэндүүдийн борлуулалтыг өсгөж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Меган Маркл хаана ч очсон бай, юу ч өмссөн бай, дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ямагт түүний гаднах төрхийн талаар яриа өрнүүлдэг. Ханхүү Харригийн ирээдүйн эхнэрийн сонгосон хувцас бүр нэн даруй зурагчид ба загварын редакторуудын хараанд өртдөг бөгөөд ингэснээр тухайн брэндийн борлуулалт өсөж, зах зээлд эзлэх байр суур нь нэмэгддэг уламжлалтай болсон билээ. Меганы загварын салбарт үзүүлж буй энэхүү нөлөөг "Марклын эффект" хэмээн нэрлэдэг байгаа.

Ханхүү Харри ба Меган Маркл нарын хурим тавдугаар сарын 19-ний өдөр товлогдсон бөгөөд одоогоор Маркл ямар дизайнерын даашинз өмсөх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Brand Finance үнэлгээний компанийн гүйцэтгэх захирал Дэвид Хейгийн онцолж буйгаар Маркл ямар ч дизайнер сонгосон бай, тэрхүү дизайнер "улсын хэмжээний сугалаа хожих" гэнэ.

"Тэрээр пальто өмсөх бүрт интернет сүлжээнд түүний зурагнууд нийтлэгдэж, тухайн пальтоны борлуулалт огцом өсдөг. Тэрээр үнэхээр өргөн хүрээнд нөлөө үзүүлж чаддаг. Энэ нь ч их гайхалтай үзэгдэл юм" хэмээн Дэвид тайлбарлажээ.

WWD-гийн мэдээллэж буйгаар Меганы брэндүүдэд авчирдаг нэмэлт орлого нь дунджаар 150 сая фунт буюу 212,2 сая ам.доллараар үнэлэгддэг байна. Тухайлбал Маркл Mackage брэндийн пальто өмсөн олны өмнө гарах үед брэндийн олон нийтийн сүлжээнд 24 цагийн дотор нийт 1,6 тэрбум сэтгэгдэл ирж, вебсайтын traffic тав дахин өсжээ. Мөн Меган нэгэн арга хэмжээнд P.A.R.O.S.H. брэндийн ногоон даашинз өмссөний улмаас тэрхүү даашинз хэдхэн цагийн дотор борлуулагдаж дууссан байдаг жишээтэй.

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ (фото 1)

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ (фото 2)

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ (фото 3)Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх