Хайх

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак

Коктейль хүлээн авалт эсвэл техно үдэшлэг явахдаа хэрэгжүүлээрэй

Text: Buro.Mongolia


"Нүцгэн бие дээр өмссөн пиджак" тренд нь Dior Man, Ermenegildo Zegna, Dries Van Noten зэрэг брэндүүдийн хавар-зун 2019 улирлын цуглуулгаас үүсэлтэй юм. Мэдээж энэ трендийг хатуу дресс-кодтой оффисын орчинд хориглох ч техно үдэшлэгт оролцохдоо эсвэл зуны дулаан үдэш голын эрэг дагуу алхахдаа хэрэгжүүлэхэд тун тохиромжтой.

Болзоонд явахдаа Officine Generale брэндийн санал болгосон шиг тааран материалтай пиджак ба брюк өмдний хослолыг сонгоорой. Найз нөхдийн хамт коктейль үдэшлэгт оролцохдоо Emporio Armani брэндийн тайзнаа гарсан шиг beige өнгийн ноосон пиджак өмсөж болох юм. Armani брэндийн жишээ дээрээс мөн пиджак нь урт нарийн хүзүүний ороолт болон саравчтай малгайтай сайхан зохицдогийг харж болно. Харин хурим, гэр бүлийн тэмдэглэлт үйл явдал зэрэг илүү баярын уур амьсгалтай орчинд цөцгийн цагаан өнгөтэй, илүү гоёмсог материалтай пиджак тохирно. Ийм төрлийн пиджакийг Dries Van Noten, Dior Man ба Dunhill брэндүүд санал болгосон байгаа.

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 1)

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 2)

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 3)

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 4)

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 5)

Эрэгтэй загварын тренд: Нүцгэн бие дээр өмссөн пиджак (фото 6)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх