Хайх

1990-ээд оны стиль ноёрхож байгаа энэ үед Steve Madden брэндийг анхааралдаа аваарай

1990-ээд оны стиль ноёрхож байгаа энэ үед Steve Madden брэндийг анхааралдаа аваарай

Бишрэлт Их Дэлгүүрээс худалдан авах боломжтой

Text: Бюро 24/7


1990 онд загварын ертөнцөд мэндэлж, тухайн үедээ хит болон одоог хүртэл амжилттай яваа Америкийн Steve Madden брэндийн түүх тун сонирхолтой. Брэндийг үүсгэн байгуулсан Стив Мадден гэх эрхэм хувцас загварын дизайнер гэдгээсээ гадна бизнес эрхлэгч тодотголоороо олонд танил төдийгүй 2013 онд дэлгэцнээ гарч байсан Холливүүдийн The Wolf of Wall Street кино түүнээс санаа аван бүтээгдсэн байдаг. Стив анх халаасандаа $1,100 хөрөнгөтэйгөөр автомашиныхаа ачаанаас өөрийн урласан гуталнуудаа борлуулж эхэлсэн хэдий ч төд удалгүй амжилтад хүрэн онцгой дизайнуудаараа олонд танигддаг болсон. Платформ ултай Mary Jane гутал, угладаг сандаал, платформ ултай цагаан кет зэрэг тухайн үедээ шинэлэг байсан түүний загварууд хэрэглэгчдэд шууд л хүрч чадсан нь түүний бүтээлч, бизнес сэтгэлгээг батлах гэлтэй. Тэр үед Стивд ганцхан маш том зорилго байсан нь гутлын салбарт бүтээлч дизайнаараа хувьсал хийхэд оршиж байсан юм. Харин түүний энэ алсын хараа ийнхүү хэрэгжин амжилтад хүрч, өдгөө дэлхийд олон сая хэрэглэгчийг татан 65 гаруй оронд байр сууриа эзлээд байна.

Steve Madden брэнд нь юуны өмнө гудамжнаас бүтээлч санаагаа авдаг. Стивийн хэлдэгчлэн "Явган хүний зам бол шинэлэг санааны эх үүсвэр" юм. Тиймээс ч Нью-Йоркийн гудамж дизайнерын хувьд төгс бааз болж өгдөг ба тэрээр эндээс рок-н-ролл уур амьсгалыг мэдэрч, гудамжны хэв маягаас шинэ трендүүдийг олж хардаг байна. Ерөнхийдөө брэндийн хамгийн гол онцлог нь үргэлж өвөрмөц, өөртөө итгэлтэй, бага зэрэг секси аястай загварт оршдог билээ.

Яг одоо ид тренд болж буй загварууд

Алдарт "Friends" цувралын Рейчел Гриний стилийг санаж байна уу? Хамгийн энгийн загвартай атлаа галбир тодотгосон, нарийн мөртэй, урт даашинз өмссөн тэрээр төрхөө мөн л элдэв чимэглэлгүй энгийн сандаалаар гүйцээдэг байсан нь түүний эмэгтэйлэг зан чанарыг тодотгон, гоо үзэсгэлэнг нь улам бүр бадрааж өгдөг байсан. Мөн платформ ултай угладаг сандаалыг Рейчел шулуун өмдтэй хослуулж, цагаан кетийг жийнсэн комбинзонтой загварчилдаг байснаараа алдартай. Тэгвэл Рейчелийн тэрхүү энгийн бөгөөд эмэгтэйлэг стилийг санагдуулам 1990-ээд оны загвар яг одоо ид тренд болж байгааг загварт сонирхолтой хэн бүхэн сайн мэдэж байгаа биз ээ. Үүнээс үүдээд тухайн үеийн тэр бүх тренди загваруудыг анх танилцуулж байсан Steve Madden брэнд ч бас одоо бид бүгдийн анхаарлын төвд байна.



Steve Madden Mongolia

Бишрэлт их Дэлгүүр

Хаяг: Тэнгис кино театрын чанх урд Капитал банктай байр

Утас: 7012 8977

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх