Хайх

1995 оноос хойш төрсөн охид хувцаснаас илүү косметик бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулдаг

1995 оноос хойш төрсөн охид хувцаснаас илүү косметик бүтээгдэхүүнд мөнгөө зарцуулдаг

Мөн Michael Kors брэндийн аксесуар худалдан авдаг

Text: Buro.Mongolia


Зураг:

АНУ-ын зургаан мянган өсвөр насныхан дунд хийсэн нэгэн судалгааны дагуу Z үеийнхэн буюу 1995-2009 оны хооронд төрсөн хүүхдүүд хувцаснаас илүү косметик бүтээгдэхүүнд мөнгөө үрдэг нь тогтоогджээ.

Өнгөрсөн оны намартай харьцуулбал өсвөр насныхны мөнгөний зарцуулалт 6%-иар өссөн байна. Мөн тэд дийлэнх мөнгөө хоол, косметик бүтээгдэхүүн ба видео тоглоомд үрдэг гэнэ.

Z үеийн охид нэг жилийн хугацаанд дунджаар 368 ам.доллар гоо сайхны салбарт зарцуулдаг байна. Тэдний 44% нь Sephora-гаас худалдан авалт хийдгээ мэдэгджээ.

Харин хувцасны салбарт Vans ба Supreme брэндүүд хамгийн алдартай бөгөөд өндөр эргэлттэйгээр тодорсон байна. Харин олон жилийн хугацаанд өсвөр насныхны хамгийн дуртай брэндээр нэрлэгдэж ирсэн Nike-гийн хувьд энэ жил судалгаанд оролцогчдын 23%-ийн л саналыг авч чадсан байна. Өнгөрсөн жил тэд 31%-ийн санал авч байсан юм. Эхний таван байранд мөн American Eagle, adidas, Forever 21 ба Urban Outfitters брэндүүд оржээ.

Z үеийнхний бас нэгэн онцлог бол тэд Michael Kors (26%) брэндийн аксесуар худалдан авах их дуртай. Тэд түүнчлэн тансаг зэрэглэлийн брэндүүдээс хоёрдугаарт Kate Spade, гуравдугаарт Coach брэндүүдийг жагсаасан байна. Харин топ тавын сүүлийн хоёрт Gucci ба Louis Vuitton бичигджээ.

Олон нийтийн сүлжээний төрөлд Америкийн өсвөр насныхан Snapchat-д хамгаас дуртай болох нь уг судалгаагаар илэрсэн байна. Нийт судалгаанд орсон хүмүүсийн тэн хагас нь уг сүлжээнд саналаа өгчээ. Snapchat-ын дараагаар тэд Instagram (26%) ба Twitter-ийг (9%) нэрлэсэн байна.

цааш үзэх