Хайх

2019 оны шилдэг 20 брэнд болон хамгийн өндөр эрэлттэй 10 загвар

2019 оны шилдэг 20 брэнд болон хамгийн өндөр эрэлттэй 10 загвар

Шилдгийн шилдгүүд

Text: Buro.Mongolia


Lyst олон улсын загварын хайлтын платформ 2019 оны хоёрдугаар улирлын тайлангаа танилцуулж дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын брэндүүд болон хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүнүүдийг нэрлэлээ. Брэндүүд дунд тэргүүн байрыг Gucci эзэлсэн байна. Он гарснаас хойших энэ хугацаанд Gucci-гийн орлого 20% нэмэгдсэн төдийгүй брэнд олон амжилтын ард гарчээ. Тухайлбал саяхнаас Gucci хэрэглэгчиддээ зориулан онлайнаар пүүз өмсөж үзэх шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, брэндийн бүтээлч захирал Алессандро Микеле Met Gala-гийн удирдлагын гишүүн болж, брэнд орлогоороо өмнөх улирлын тэргүүлэгч Off-White-ийг гүйцсэн байна.

Lyst-ийн танилцуулсан жагсаалтад нийт 20 брэнд багтсан бөгөөд эхний таван байранд Gucci, Off-White хоёроос гадна Италийн Balenciaga, Valentino ба Prada брэндүүд бичигджээ.

Харин загварын салбар дахь хамгийн нөлөө бүхий хүнээр Бейонсе ба Рианна нар тодорсон байна. Lyst-ийн мэдэгдэж буйгаар adidas брэнд Бейонсетой хамтарснаар олон нийтийн сүлжээ дахь дагагчдын тоогоо 61% нэмж чадсан гэнэ. Рианнагийн хувьд LVMH Fenty брэндээ саяхан танилцуулсан ба энэ үйл явдлын талаар хэвлэл мэдээллээр нийт 5000 гаруй нийтлэл бичигдсэн байна

Хэрэглэгчид дунд эрэлт өндөртэй байгаа бүтээгдэхүүнүүдийн тоонд Jitney Off-WhiteTM гар цүнх, Teva's Hurricane сандаал, Chloe C гар цүнх, adidas x Ji Won Choi боди, Bottega Veneta гар цүнх зэрэг загварууд багтжээ.

Дэлхийн нөлөө бүхий 20 брэнд:

1. Gucci
2. Off-White
3. Balenciaga
4. Valentino
5. Prada
6. Versace
7. Fendi
8. Stone Island
9. Nike
10. Saint Laurent
11. Vetements
12. Burberry
13. Dolce & Gabbana
14. Givenchy
15. Palm Angels
16. Adidas
17. Moncler
18. Moschino
19. Yeezy
20. Balmain

2019 оны шилдэг 20 брэнд болон хамгийн өндөр эрэлттэй 10 загвар (фото 1)

2019 оны шилдэг 20 брэнд болон хамгийн өндөр эрэлттэй 10 загвар (фото 2)

цааш үзэх