Хайх

$4.3 тэрбумтай тэнцэхүйц хувцас зарагдаагүйн улмаас H&M нүсэр хямдрал зарлах магадлалтай байна

$4.3 тэрбумтай тэнцэхүйц хувцас зарагдаагүйн улмаас H&M нүсэр хямдрал зарлах магадлалтай байна

Загварын салбарын томоохон корпораци

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдийгээр H&M сүүлийн улирлуудад Erdem, Nicki Minaj гэх зэрэг олны танил бүтээлчидтэй хамтран ажиллаж, шинэлэг зүйлс олноор нэвтрүүлж байгаа ч, брэндийн албан ёсны төлөөлөгч саяхан мэдэгдэл хийж, 4.3 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хувцас борлуулагдаагүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Мөн компанийн борлуулалт энэ оны хоёрдугаар сар хүртэлх сүүлийн гурван сарын хугацаанд 62 %-иар буурсан болохыг The New York Times мэдэллэж байна.

Мэдээж хэрэг энэ нь Шведийн сүлжээ дэлгүүрийн хувьд маш муу мэдээ хэдий ч, брэндийн барааг худалдан авах дуртай бусад хүмүүст таатай зүйл болон хувирч байгаа юм. Учир нь H&M өөрийн борлуулагдаагүй хувцасны асуудлыг шийдэхийн тулд ойрын саруудад нүсэр хямдрал зарлахаар төлөвлөөд байна.

Барааныхаа үнийг хямдруулахаас гадна H&M шинэ дэлгүүр нээх бодлогоо удаашруулж, онлайн бизнесээ хөгжүүлэхэд бүхий л анхаарлаа төвлөрүүлж, үүнд 25 %-иар илүү төсөв гаргахаар болжээ.

Washington Post-ын эх сурвалжуудын таамаглаж буйгаар компанийн үйл ажиллагаа сайнгүй байгаад шинэ мянганыхны чанартай хувцас илүүд үзэх болсон хандлага нөлөөлж байгаа гэнэ. "Тэд нэг өмсөөд хаях биш, харин илүү сонгодог загварын, сайн чанартай хувцас таашаах болсон" хэмээн уг сонин бичсэн байна.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх