Хайх

Агуу дизайнер Александр Маккуины тухай баримтат киноны анхны трейлер гарлаа

Түүний өсөлт ба уналт

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Домогт дизайнер Александр Маккуины тухай өгүүлэх баримтат киноны анхны трейлер цацагдлаа. Уг кинонд ядуу гэр бүлээс гаралтай энгийн нэгэн залуу хэрхэн загварын ертөнц дахь нөлөө бүхий дизайнер ба алдарт үймээнч болсныг харуулах юм.

Өөрийн мөрөөдлийг биелүүлэх замыг Маккуин Anderson & Sheppard компанид дагалдангаар эхлүүлсэн бөгөөд тэнд ажиллахдаа тэрээр ирээдүйд өөрийг нь тодорхойлох домогт эсгүүр гаргах аргачлалд суралцсан байна. Их Британийн шилдэг дизайнер болохын өмнө Александр Маккуин маш их шүүмжтэй тулгарч, хүмүүс түүний загваруудыг тэр бүр ойлгодоггүй байсан. Харин түүнийг дэмжсэн анхны хүмүүсийн нэг бол Tatler сэтгүүлийн загварын редактор Изабелла Блоу юм. Харамсалтай нь дизайнер 2010 онд, түүний ээж таалал төгссөний дараахан амиа егүүтгэн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Баримтат кино нь Маккуины гэр бүлийн гишүүд болон дотнын найзуудтай хийсэн ярилцлагын хэсгүүдээс бүрдэх бөгөөд энд мөн дизайнерын бүтээлүүдийн архив, загварын шоуны тайзны арын ховор зургууд, Mcqueen ордны түүхэн үйл явдлуудаас гарах юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх