Хайх

Алдартнуудын стилистүүд хэр хэмжээний цалин авдаг вэ?

Алдартнуудын стилистүүд хэр хэмжээний цалин авдаг вэ?

Text: Buro.Mongolia


Олон хүний мөрөөдөл болоод буй алдартнуудын стилист гэх мэргэжил үнэндээ хэр хэмжээний цалин авдаг вэ? The Business of Fashion сэтгүүлийн мэдээллэж буйгаар стилистүүд тогтмол орлогогүй бөгөөд орлогынхоо ихээхэн хувийг хүргэлт, үйлчилгээ зэрэгт зарцуулдаг байна.

Өмнө нь стилистүүд хөдөлмөрөө цагаар үнэлж цалин авдаг байсан бол, одоо загварын салбарт стилистийн үнэлгээг цагаар бус төрхөөр тооцдог болжээ. Шилдгийн шилдгүүд нэг төрх загварчилсны үр дүнд ойролцоогоор 500 ам.доллар авдаг байна. Гэхдээ энэ дүнгээс хувцасны хүргэлт, хими цэвэрлэгээ, оёдолчин ба гутлын мэргэжилтнүүдийн хөлсийг хасах хэрэгтэй юм.

Кейт Бланшетт, Жулия Робертс ба Жессика Честейн нарын стилистээр ажилладаг Элизабет Стюартын хэлснээр стилистүүдэд туслах ажилтан зайлшгүй шаардлагатай болдог тул нийт орлогынхоо дийлэнх хувийг туслахуудынхаа цалинд зарцуулдаг гэнэ. Илгээмж хүлээн авах, хувцаснуудыг буцаах, үйлчлүүлэгч ба дизайнеруудтай харьцах зэрэг ажлуудыг нэмэлт тусламжгүйгээр амжуулахад тун бэрх аж.

Түүнчлэн өнөө үед маш олон хүн өөрийгөө стилистийн карьерт туршиж үзэхийг хүсдэг болсон тул мэргэжлийн стилистүүдийн үнэлгээ үүний улмаас буурч байна. Учир нь карьераа дөнгөж эхлүүлж буй шинэхэн стилистүүд маш хямд үнээр, заримдаа бүр ямар ч үнэ төлбөргүйгээр төрх бүрдүүлж өгөхөд бэлэн байдаг билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх