Хайх

Александр МакКуины ДНХ-г ашиглан, түүний арьсыг шинээр гаргаж, хувцас хийх оюутны төсөлд Alexander McQueen брэнд хариулт өгчээ

Александр МакКуины ДНХ-г ашиглан, түүний арьсыг шинээр гаргаж, хувцас хийх оюутны төсөлд Alexander McQueen брэнд хариулт өгчээ

Хүний биологийн мэдээлэл хамгаалагдах уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Alexander McQeen загварын ордон Лондонгийн дизайнер Тина Горянкийн өвөрмөц төслийн талаар ямар байр суурь баримталж байгаагаа илэрхийллээ

Өнгөрсөн долоо хоногийн турш дэлхийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд Лондонгийн дизайнер Тина Горянкийн эргэлзээтэй төсөлд маш их анхаарал хандуулсан байна. Учир нь талийгаач Александр МакКуины арьсаар хийсэн хувцас ба аксесуарын цуглуулга гаргана гэж Тина Горянк мэдэгдсэн юм. Тодруулбал, оюутан бүсгүй өөрийнхөө цуглуулгын "материал"-ыг зургаан жилийн өмнө таалал төгссөн МакКуины ДНХ-г ашиглан бүтээх төлөвлөгөөтэй байгаа аж. Түүний хэлснээр бол, дизайнерын ДНХ-с гаргаж авсан арьсны анхны загварууд бэлэн болсон ба Тинад өөрт нь хадгалагдаж байгаа гэнэ. Гэхдээ энэ арьс маш бага хэмжээтэй гэдгийг онцолсон байна. Тэрээр энэхүү арьсыг Александр МакКуины анхны цуглуулгад орсон хувцаснууд дээр байсан дизайнерын үсний тусламжтайгаар гаргаж авчээ.

Хэрэв та санаж байвал, Александр МакКуины "Jack the Ripper Stalks His Victims" нэртэй цуглуулгад дизайнер өөрийн үсийг хуванцар тунгалаг хавтаст хийж шошго болгон ашиглаж байсан билээ.

Мэдээж Тина Корянкийн төслийг Alexander McQueen загварын ордон анхааралгүй өнгөрөөж чадаагүй бөгөөд үүнд хариулт өгсөн байна. Хэрэв өмнө нь тархсан мэдээлэлд тус брэнд оюутан бүсгүйн төслийг дэмжиж байгаа гэсэн бол өчигдөр WWD сайт Alexander McQueen загварын ордон энэхүү хэрэгт ямар нэг оролцоо байхгүй гэдгийг мэдэгджээ.

Александр МакКуины ДНХ-г ашиглан, түүний арьсыг шинээр гаргаж, хувцас хийх оюутны төсөлд Alexander McQueen брэнд хариулт өгчээ (фото 1)

"Хэвлэл, мэдээллээр цацагдаж байгаа зарим нэг мэдээг үл харгалзан, Alexander McQueen брэнд уг төсөлд ямар нэг холбогдолгүй болохыг мэдэгдэж байна. Бид үүнийг дэмжихгүй байгаа" гэж тус компаний төлөөлөгч тайлбар хийжээ.
Дахин сануулахад, энэхүү Тина Горянкийн төсөл нь хүний биологийн мэдээлэл ямар ч хамгаалалтгүй байгаад хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилготой юм.

Александр МакКуины ДНХ-г ашиглан, түүний арьсыг шинээр гаргаж, хувцас хийх оюутны төсөлд Alexander McQueen брэнд хариулт өгчээ (фото 2)

цааш үзэх