Хайх

Александр Вэнг adidas Originals-д зориулан 1980-аад оны уур амьсгалтай цуглуулга бүтээлээ

Александр Вэнг adidas Originals-д зориулан 1980-аад оны уур амьсгалтай цуглуулга бүтээлээ

Тав дах хамтарсан цуглуулга

Text: Бюро 24/7


Зураг:

Америкийн дизайнер Александр Вэнг adidas брэндтэй хамтарсан тав дах цуглуулгаа танилцууллаа. Тэрээр цуглуулгыг бүтээхдээ цэвэр агаарт фитнесс бэлтгэл хийх, Жейн фондын хамтаар аэробикаар хичээллэх зэрэг 1980-аад оны спорт хөдөлгөөнүүдээс санаа авчээ.

Шинэ цуглуулгад дугуйчны шоорт, богино топ, боди, леггинс, юүдэнтэй цамц ба спорт хослолууд багтсан байна. Загварууд эмэгтэйчүүд болон эрчүүдэд зориулагдсан бөгөөд саарал, хар өнгөөр дагнаж, ягаан ба шар өнгийн Wang Body гэх бичгээр чимэглэгдсэн харагдлаа.

Сэтгэгдэл бичих