Хайх

Алессандра Амбросио усны хувцасны брэнд үүсгэн байгууллаа

Алессандра Амбросио усны хувцасны брэнд үүсгэн байгууллаа

GAL Floripa

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Алессандра Амбросио төрсөн дүү Алин Амбросио, сайн найз Жизель Кориа нартай хамтран усны хувцасны брэнд үүсгэн байгуулж, анхны цуглуулгаа танилцууллаа. Бразилын Флорианополис хэмээх арлаас сэдэвлэн нэрлэсэн GAL Floripa брэндийн анхны цуглуулгад дунгаар чимэглэсэн монокини, алтан шаргал өнгийн бикини зэрэг багтжээ.

Алессандра Амбросио "Алин, Жизель бид гурав Флорианополис арал дээр өсөж торнисон. Ихэнх цагийг далайн эрэг өнгөрүүлдэг байсан учир усны хувцас бага насны маань салшгүй нэг хэсэг байлаа." хэмээн дурдаж, хэн ч өмссөн үзэсгэлэнтэй, тухтай мэдрэмж төрүүлэх усны хувцасны загваруудыг бүтээх болно гэдгээ онцолжээ. GAL Floripa брэндийн цуглуулгыг албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.

 

 

 

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх