Хайх

\"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс\". Карл Лагерфельдийн шилдэг эшлэлүүд

"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс". Карл Лагерфельдийн шилдэг эшлэлүүд

Домогт дизайнерын хэлсэн хамгийн алдартай эшлэлүүдийг хүргэж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

"Тансаг амьдралын хэв маягийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүсийн худалдан авсан үнэтэй эд зүйлсийг тансаглал гэнэ"


"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс"


"Бэлтгэлийн өмд өмсөх нь ялагдсаны шинж. Та амьдралаа хянаж чадахаа больсон гэсэн үг юм"

"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс". Карл Лагерфельдийн шилдэг эшлэлүүд (фото 1)

"Биеийн галбир өө сэвгүй байх ёстой. Хэрэв тийм биш бол жижиг размерын хувцас худалдаж аваад, бага ид"


"Би Эди Слиманы хослолыг өмсөхийн тулд 88 фунт (40 кг) жин хассан"


"Би өдөрт долоон цаг унтдаг. Хэрэв би шөнө хоёр цагт орондоо орвол өглөө есөн цагт сэрдэг. Шөнө дунд унтвал өглөө долоон цагт сэрнэ. Үүнээс эрт сэрэхгүй. Байшин нурж байсан ч хамаагүй би долоон цаг л унтах болно"

"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс". Карл Лагерфельдийн шилдэг эшлэлүүд (фото 2)

"Хуримын даашинзаа надаар хийлгэхийг би зөвлөхгүй. Миний оёсон даашинзуудыг өмссөн бүх сүйт бүсгүйчүүд салцгаасан"


"Би өө сэвгүй цэвэрхэн болоод унтах дуртай. Ээж маань намайг хүүхэд байхад 'Чи шөнө дунд үхэж болно. Тиймээс үргэлж 100% өө сэвгүй харагдах ёстой шүү' хэмээн хэлдэг байсан"


"Уучлах хэтэрхий амархан. Санамсаргүй мартаж болох ч, хэзээ ч өршөөхгүй. Би өшөө авахыг илүүд үздэг"

"Амьдралыг ягаанаар харж болно. Харин ийм өнгөтэй хувцас битгий өмс". Карл Лагерфельдийн шилдэг эшлэлүүд (фото 3)

"Ном бол хатуу хавтастай хар тамхи. Би номын аз жаргалтай хар тамхичин"


"28 размерын жийнсэн өмд өмсөх нь миний амьдралын мөрөөдөл"


"Хүмүүс хуучны сайхан цаг гэж ярихыг би үзэн яддаг. Би тэдэнд цаг хугацаа хуучин биш харин та нар өөрсдөө хөгширсөн байна гэж хэлэх дуртай. Миний хувьд чухал гэсэн бүх зүйл одоо цагт өрнөдөг"

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх