Хайх

Анхны харц: Кендалл Женнер Fendi-гийн сурталчилгаанд

Анхны харц: Кендалл Женнер Fendi-гийн сурталчилгаанд

Хүү-охин

Text: Buro.Mongolia


Брэндийн намрын сурталчилгаанд Карл Лагерфельд Америкийн модель Кендалл Женнерийг сонгож, түүнийг цоо шинэ дүр төрхтэйгөөр танилцууллаа

Карл загвар өмсөгч бүсгүйн үсийг "богиносгож", хөмсгийг нь хар өнгөөр тодруулж, уруулыг нь харин эсрэгээрээ пастель ягаан өнгөөр бүдгэрүүлсэн байлаа. Сурталчилгааны зураг дээр Кендалл өөртэйгөө биш, харин Жеймс Динтэй илүү адилхан харагдаж байлаа. Түүний дүр төрх ерөнхийдөө нэлээд өдөөн хатгасан хэв маягтай болжээ. Гэхдээ намрын сурталчилгааны бүтэн хувилбар одоогоор нийтлэгдээгүй байгаа тул ганцхан зургаар дүгнэлт хийхэд хэцүү юм. Магадгүй бусад зургууд дээр Кендалл өөр, өөр дүрүүдэд хувирсан ч байх юм билүү. Юутай ч түүхийн үргэлжлэлийг тэсэн ядан хүлээцгээе.

Сануулж хэлэхэд Кендалл Женнер урьд өмнө нь Fendi-гийн сурталчилгаануудад нэг биш удаа оролцож байсан билээ. Хамгийн сүүлд тэр 2015 оны намрын цуглуулгын промо бичлэгт гол дүр бүтээсэн бөгөөд мөн саяхан болж өнгөрсөн брэндийн кутюр загварын шоуны тайзан дээр алхсан байгаа.

цааш үзэх