Хайх

Анхны харц: Раф Симонсын adidas-т зориулсан шинэ цуглуулга

Анхны харц: Раф Симонсын adidas-т зориулсан шинэ цуглуулга

R for Raf

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө Calvin Klein брэндийн бүтээлч захирлаар тодорсон Раф Симонс ээлжит төслөө танилцууллаа. Дизайнерын adidas-т зориулж бүтээсэн шинэ цуглуулгын анхны зургууд онлайн сүлжээгээр тархжээ

Шинэ цуглуулгын томоохон хэсгийг Раф Симонсын урьд өмнө нь гаргаж байсан Stan Smith кетний шинэчлэгдсэн хувилбарууд эзэлсэн байна. Тоосгон улаан эсвэл резинэн хар гэх зэрэг содон өнгөний сонголттойгоор танилцуулагдсан шинэ кетнүүд хажуугаараа R үсгийн цоолбортой болжээ. Энэхүү R үсгийн тэмдэглэл нь дизайнерын нэрийг илтгэж байгаа аж. Энэ дундаас бидний таамаглаж буйгаар мөнгөлөг наалт хэлбэрийн бэхэлгээтэй цагаан өнгийн загвар нь хамгийн түрүүнд борлуулагдаж дуусах байх. Цуглуулгад түүнчлэн Spirit Matrix нэртэй шинэ цувралын кет багтжээ. Хоёр төрлийн сонголт байгаагаас нэг нь цайвар шар өнгөтэй, шагай давсан түрийтэй, харин нөгөө нь улаан үдээстэй, хар өнгөтэй, шагайнаас доор түрийтэй юм.

Цуглуулга энэ сардаа багтаагаад худалдаанд гарах тул тэвчээртэйгээр хүлээцгээе.

цааш үзэх