Хайх

Apple брэнд Met Gala 2016-г удирдана

Apple брэнд Met Gala 2016-г удирдана

Технологи+Загвар

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Жил бүр зохион байгуулагддаг Met Gala үдэшлэг энэ удаад "Загварын ертөнц дэх дэвшилтэт технологи" сэдэвтэй болно

Ирэх жилийн Met Gala  арга хэмжээ 2016 оны тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдах ба "Manus x Machina: Fashion in an Age of Technology" уриатай байхаар болжээ. Тиймээс бүхэлдээ технологийн дэвшилд зориулагдаж байгаа уг үдэшлэгийн зохион байгуулах багийн удирдагчдын нэгд "Apple" брэндийн дизайн хариуцсан захирал Жонатан Айв багтсан нь зүй ёсны хэрэг биз ээ.  Түүнтэй хамт Тейлор Свифт, Анна Винтур, Николя Жескьер, Карл Лагерфельд, Миучча Прада болон бусад алдартнууд удирдлагын багт ажиллах болсон байна. 

Зохион байгуулагчид загвар ба хувцас бүтээх үйл явцад дэвшилтэт технологи хэр ойртсоныг харуулах 100 гаруй төрлийн объектууд танилцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн үдэшлэгийн зочдод хуниастай материал, торон нэхээс, сүлжээс хийгч тоног төхөөрөмж болон лазерын ачаар нарийн зүсэлттэй эсгүүрийн машин олгож, өөрийн биеэр туршиж үзэх боломж бүрдүүлэх гэнэ. Хуссейн Чалаян, удирдлагатай даашинз, хавар-зун 2000

Хуссейн Чалаян, даашинзны удирдлага, хавар-зун 2000

 

цааш үзэх