Хайх

Ажиглалт: Ким Кардашьян Наоми Кэмпбеллийн 1990-ээд оны стилийг дуурайж байна

Ажиглалт: Ким Кардашьян Наоми Кэмпбеллийн 1990-ээд оны стилийг дуурайж байна

Санамсаргүй тохиолдол биш бололтой

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед Ким Кардашьян аливаа арга хэмжээ, ёслолд оролцохдоо винтэж стилиэр хувцаслах болжээ. Харин түүний сүүлд бүрдүүлэх болсон ихэнх төрхүүд үнэндээ 1990-ээд оны үед Наоми Кэмпбеллийн загварын тайзнаа өмсөж байсан төрхүүд болохыг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид анзаарсан байна.

Тухайлбал Бродвейд нээлтээ хийсэн The Cher Show-д хүрэлцэн ирэхдээ Ким 1998 оны Versace брэндийн даашинз өмссөн байсан нь тухайн үед Наоми Кэмпбеллийн тайзнаа амилуулж байсан төрх юм. Мөн саяхан болж өнгөрсөн Парисын загварын долоо хоногийн үер Ким ирвэсний хээтэй бие барьсан комбинзон өмссөн нь мөн л Наомигийн Azzedine Alaïa брэндийн загварын шоуны үер өмсөж байсан загвар байв. Үүнээс гадна ийм зэргийн хэд, хэдэн тохиолдол гарсныг олон нийт ажиглан "Нэг удаа бол санамсаргүй явдал, хоёр удаа бол тохиолдол харин гурав бол санаатай үйлдэл" хэмээн бичжээ. Харин та энэ талаар юу гэж бодож байна?

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх