Хайх

Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо

Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо

Text: Ө.Тодгэрэл


Загвар өмсөгч: Ю.Балжидмаа
Стилист: Б.Золжаргал
Үс: Н.Сумьябазар (Anara's Makeup Studio)
Нүүр будалт: О.Наранбилэг (Anara's Makeup Studio)
Зураг: Шавонь Вонг

Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонг энэ оны есдүгээр сард Монголд аяллаар хүрэлцэн ирэхдээ Монголын байгаль, аж ахуйг буулгасан зураг авалт хийхийг хүсчээ. Тэрээр энэ санаагаа хэрэгжүүлэх зорилгоор стилист Б.Золжаргалтай холбогдон дотоодын загварын салбарын чадварлаг мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэн ажилласан байна. Ингэснээр зураг авалтын үндсэн моделиор Mongolia's Next Top Model шоу нэвтрүүлгийн оролцогч Ю.Балжидмаа ажиллаж, нүүр будалтыг Anara's Makeup студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэг гүйцэтгэжээ.

Шавонь Вонг бол загварын салбарт 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, өмнө нь Sephora, Asia's Next Top Model, Cosmopolitan HK болон Nike брэндүүдтэй хамтарч байсан, Лондон, Нью-Йорк, Хонг Конг, Тайвань, Филиппин ба Индонез зэрэг орнуудад уран бүтээлээ дэлгэрүүлж байсан туршлагатай гэрэл зурагчин юм.

Тэрээр Монголд зураг авалт хийхдээ юуны түрүүнд онгон байгальд амьдарч буй нүүдэлчин ард түмний дүр төрхийг гаргахыг хүсч, байгальтайгаа уусан нэгдсэн дулаан мэдрэмж төрүүлэхийг зорьсон байна. Шавонь Вонгийн энэхүү алсын харааг стилист Б.Золжаргал Ariunaa Suri, KADR ба Suwdan Khelkhee гэх зөвхөн үндэсний брэндүүдийн хувцас ба аксесуар ашиглан биелүүлж, тэнгэр мэт цэнхэр, навчис мэт шаргал, газар шороо мэт бор өнгөнүүдээр амилуулжээ. Нүүр будалтын хувьд ч бас байгальтай ойр тоорын өнгөөр шийдэж өгсөн байлаа. Нүүр хувиргагч О.Наранбилэг моделийн хацар, нүд, уруул гээд бүхий л будалтыг нэг өнгөөр дагнан гүйцэтгэсэн нь ирэх оны үндсэн чиг хандлагыг харуулсан юм.

 

Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 1)

Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 2)

Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 3)Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 4)Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 5)Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчин Шавонь Вонгийн бүтээлч ажилд оролцлоо (фото 6)

цааш үзэх