Хайх

Balmain брэнд логогоо шинэчиллээ

Balmain брэнд логогоо шинэчиллээ

70 жилийн дараа шинэчлэлт хийлээ

Text: Бюро 24/7


Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Рустен брэндийн логонд шинэчлэлт хийлээ. Ингэхдээ логог цагираг дотор байрлах В болон P үсгээр төлөөлүүлсэн ба энэ нь Balmain брэндийн үүсгэн байгуулагч Пьер Бальмений нэрийг илэрхийлэх ажээ. Харин бичиглэлийн хувьд илүү энгийн буюу sans-serif төрлийн фонттой болсон байлаа. 1945 онд үүсгэн байгуулагдсан Balmain брэндийн лого анх удаа шинэчлэгдэж буй нь энэ юм.

Оливье Рустен логог шинэчлэхдээ Adulte Adulte график дизайны студитэй хамтарсан ба логог бүтээх явцад тэнцвэртэй байдлыг хадгалах нь хамгийн чухал байсныг онцолсон юм. Түүнчлэн дизайнер шинэчлэгдсэн логоны зэрэгцээ pre-fall цуглуулгаа танилцуулсан ба цамц, цүнх, бүс зэрэгт шинэ логог нэвтрүүлжээ.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх