Хайх

Balmain загварын ордон Кара Делевиньтэй хамтран цүнхний цуглуулга гаргалаа

Balmain загварын ордон Кара Делевиньтэй хамтран цүнхний цуглуулга гаргалаа

Гурван төрлийн загвар багтжээ

Text: Бюро 24/7


Balmain загварын ордны бүтээлч захирал Оливье Рустен загвар өмсөгч Кара Делевиньтэй хамтран гар цүнхний цуглуулга гаргалаа. Энэхүү цуглуулгад дугуй хэлбэрийн Twist загвар, хадаасан чимэглэлтэй Romeo, брэндийн лого бүхий сонгодог загварын BBag хэмээх загварууд багтсан ба загвар бүрт Оливье Рустений эмэгтэйлэг өнгө аяс болон Кара Делевиний хайнга хэв маяг ууссан байлаа.

"Оливье Рустен үргэлж эртний найз шиг минь дотно санагдсаар ирсэн. Тиймээс түүнтэй хамтарч ажиллахад тун хялбар бөгөөд тааламжтай байлаа. Оливье надад санал бодлоо хуваалцах төдийд л би түүнтэй яг ижилхэн сэтгэж буйгаа мэддэг" хэмээн Кара Делевинь хамтарсан цуглуулгын тухай сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Харин Оливье Рустен "Эмэгтэй хүний гар цүнх гэдэг түүнийг илэрхийлдэг аксесуар. Хэрэв хэн нэгэн эмэгтэйг ойлгохыг хүсвэл түүний гар цүнхэнд анхаарал хандуулах хэрэгтэй" хэмээн цуглуулгыг бүтээсэн шалтгаанаа тайлбарлажээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих