Хайх

Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ

Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг: Harper's Bazaar

Harper's Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг өдгөө 42 настай жүжигчин, найруулагч ба хүмүүнлэгийн ажилтан Анжелина Жоли чимлээ. Тэрээр энэхүү үйл явдлыг тохиолдуулан Өмнөд Африкийн Намибия улсаас хүн төрөлхтөнд хандсан нэгэн сэтгэл хөдөлгөм захидал бичжээ.

Сэтгүүлээр дамжуулан өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ Жоли бидэнд байгаа "эрх чөлөөг" ашиглан ирээдүйн үе удамдаа зориулж сайн үйлс хийхийг уриалж байна.

Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ (фото 1)

"Бид бүгдийн хийж байгаа жижиг зүйл болгон утга учиртай. Ирээдүй бидний гарт байгаа гэж би найдаж байна. Дараагийн 150 жилийн хугацаанд бид дэвшилтэт технологийн ачаар хоорондоо илүү хялбар харилцаж, ядууралтай тэмцэж, хүний эрхийг хамгаалж, байгаль орчиндоо илүү анхааралтай, халамжтай хандах боломжтой болно.

"Гэхдээ бид өөрсдийн эрх чөлөөг ашиглан юу хийх нь өөрчлөлт авчирч чадах гол хүчин зүйл юм. Би өөрийн амьдралын туршлагаас ганц л зүйлийг маш сайн ойлгосон. Бид юуг дэмжиж, юуны эсрэг тэмцэж байгаа нь бидний хэн болохыг тодорхойлно" хэмээн жүжигчин бүсгүй хүн бүрийг дор бүрдээ илүү хариуцлагатай, байгаль орчин болон бие биедээ илүү энэрэнгүй байхыг уриаллаа.

Анжелина Жоли мөн дараагийн долоон үе удмын ирээдүйд санаа тавьж, олон арван жилийн дараах үр дагаврыг урьдчилан тооцоолж амьдрах нь хичнээн "үзэсгэлэнтэй хүсэл эрмэлзэл" болохыг онцлон хэлсэн юм. "Миний ээж надад Ирокез омгийн индианчуудын хэлэх дуртай байсан нэгэн хэллэгийг зааж өгч байсан юм. Энэ хэллэгт бид долоон үе удмын ирээдүйг тооцоолон амьдрах хэрэгтэй хэмээн өгүүлсэн байдаг. Бид орчин үеийн амьдралын төрөл бүрийн дарамтад автдаг тул магадгүй ийм зэргийн гүн бодолтой байх нь хэцүү байх. Гэхдээ энэ нь миний хувьд үнэхээр үзэсгэлэнтэй хүсэл эрмэлзэл мэт санагддаг" гэж Жоли хуваалцжээ.

"Тэгэхээр энэхүү захидлыг уншиж буй та эмч, хуульч, эрдэмтэн, хүний эрх ашгийн төлөөх зүтгэлтэн, оюутан, багш, эх ба эхнэр хүн, эсвэл ээжийнхээ сэтгүүлийг барин суугаа охин ба хөвгүүн ч байсан хамаагүй, та нэг л өдөр надтай нэгдэж гэрэлт ирээдүй бий болгохын төлөө тэмцэнэ гэж би найдаж байна. Бид 150 жилийн дараах нөхцөл байдлыг урьдчилан таамаглаж чадахгүй ч, бидний ачинцрууд бидний өнөөдрийн хийсэн шийдвэрийн үр дагавар дунд амьдарна гэдгийг сайтар ойлгоорой".

Harper's Bazaar сэтгүүлийн Анжелина Жолигийн оролцсон арваннэгдүгээр сарын онцгой дугаар аравдугаар сарын 24-нөөс эхлэн худалдаалагдана.
Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ (фото 2)\Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ (фото 3)Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ (фото 4)Анжелина Жоли Harper’s Bazaar сэтгүүлийн 150 дах ойн дугаарыг чимж, хүн төрөлхтөнд хандсан захидал бичлээ (фото 5)

цааш үзэх