Хайх

Белла Хадид энэ жилийн Victoria’s Secret загварын шоунд оролцоно

Белла Хадид энэ жилийн Victoria’s Secret загварын шоунд оролцоно

Анх удаагаа

Text: Ө.Тодгэрэл


Хадид гэр бүлийн алдарт гишүүн 20 настай Белла Хадид одооноос эхлэн V.S.-ийн модель боллоо

Энэ жил Белла Хадид анх удаагаа Victoria's Secret-ийн тайз дээр алхах гэж байна. Түүний эгч Жижи ба сайн найз Кендалл нар өнгөрсөн жил анхны гараагаа хийсэн бол одоо Белла тэдний эгнээнд нэгдэх нь ээ.

Загвар өмсөгч ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч, Victoria's Secret-ийн ажилтан Жен Волдмэн өөрийн Instagram хуудаснаа "Бидний нэг нь загварын шоунд тэнцлээ" гэсэн гарчигтай зураг нийтэлж, нууцыг дэлгэсэн юм.

Белла Хадидтай урьд өмнө нь хамтран ажиллаж байсан нүүр хувиргагч Винсент Окуэндо мөн адил уг баярт мэдээг олонд дуулгаж, өөрийн зүгээс үзэсгэлэнт бүсгүйд баяр хүргэлээ.

Энэ удаагийн Victoria's Secret загварын шоу Парис хотноо зохиогдох бөгөөд арванхоёрдугаар сарын 5-нд телевизээр цацагдана.

цааш үзэх