Хайх

Бид яагаад хэрэггүй зүйлс худалдан авсаар байна вэ?

Бид яагаад хэрэггүй зүйлс худалдан авсаар байна вэ?

Мөн яагаад онлайн худалдан авалт хийх нь илүү таатай байдаг вэ

Text: Buro.Mongolia


Хүссэн эд зүйлсээ худалдаж авах нь хэзээ ч ийм хялбар байсангүй ээ. Интернетийн тусламжтайгаар өнөөдөр бид дэлхийн аль ч өнцгөөс, ямар ч үед таалагдсан брэндийнхээ вебсайт руу орон, хүссэн зүйлээ сонгох боломжтой болсон. «Өнөөдөр худалдан авалт хийхгүй байх шалтгаан гэж үгүй. Эд зүйлсийн үнэ маш хямд байгаа энэ үед бид өөрийн эрхгүй ‘Яагаад үгүй гэж?' хэмээн бодох болсон» гэж "Overdressed: The Shockingly High Cost of Cheap Fashion" номын зохиолч Элизабет Клайн эргэцүүлжээ.

Бид яагаад хэрэггүй зүйлс худалдан авсаар байна вэ гэх асуултын бас нэг хариу бол шоппинг бидэнд тааламжтай мэдрэмж өгдөг. Шоппинг хийх үед их хэмжээний дофамин ялгардаг болохыг Харвардын Анагаахын их сургуулийн мэдрэлийн мэс заслын эмч Энн-Кристин Дюхайм хэлсэн байдаг.

"Ихэвчлэн бидний тархи дахиад илүү, илүү, илүү ихийг хүсэж, бусдаас илүү ба шинэ зүйлийг шаарддаг. Энэ функцийн тусламжтайгаар бидний бие организм хувьслын туршид амьд үлдэж чадсан гэж хэлж болно" хэмээн Дюхайм онцолсон юм.

Харин онлайн худалдан авалтын хувьд гэвэл хүмүүс захиалга хийсний дараагаар захиалга нь ирэх хүртэлх хэд хоногт тааламжтай мэдрэмжийг "удаашруулсан" байдлаар авдаг байна. Тэгэхээр сэтгэл зүйн өнцгөөс хараад үзвэл онлайн худалдан авалт нь дэлгүүрээс шоппинг хийхээс илүү их таашаал өгдөг юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх