Хайх

Burberry брэнд гялгар уутнаас бүр мөсөн татгалзана

Burberry брэнд гялгар уутнаас бүр мөсөн татгалзана

Байгаль орчноо хамгаалах аянд хувцас загварын салбар нэгдсээр

Text: Бюро 24/7


Burberry брэнд гялгар уутыг үйлчилгээнд ашиглахаас татгалзан 2025 он гэхэд гялгар уутнаас бүр мөсөн татгалзсан байхаа зарлалаа. Үүний тулд ирэх зургаан жилийн турш дахин боловсруулсан материалаар хийсэн уут, ахин ашиглах боломжтой сав баглааг ашиглана гэдгийг онцлоод байгаа юм. Burberry брэндээс гадна Unilever, L'Oréal, Walmart Inc., Target зэрэг дэлхийн нийт гялгар уутны 20 гаруй хувийг бүрдүүлдэг 150 орчим март дэлгүүр, брэндүүд хуванцар, гялгар уутны хэрэглээг багасгана гэдгээ зарлаад байна.

Хувцас загварын брэндүүд хуванцрыг хэрэглээнээс халахаас гадна ахин боловсруулсан материал ашиглах, амьтны гаралтай арьс, үснээс татгалзах зэрэг байгальд ээлтэй олон үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Саяхан гэхэд л Парис хот 2024 он гэхэд байгальд ээлтэй хувцас загварын төв хот болно гэдгээ зарласан байгаа.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх