Хайх

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа

Мөн есдүгээр сарын шинэ цуглуулгаа үзэсгэлэнгийн үеэр дэлгэлээ

Text: Ө.Тодгэрэл


Burberry брэндийн нэрийг сонсох бүрт бидний толгойд юуны түрүүнд Их Британи улс бодогддог. Үүсгэн байгуулагдснаасаа хойш өнөөдрийг хүртэл уг нэгдсэн вант улсын тансаг зэрэглэлийн амьдрал, загвар ба орчин үеийн залуусын дүр төрхийг илтгэж ирсэн Burberry ордон есдүгээр сарын шинэ цуглуулгадаа зориулж Их Британийн амьдралын хэв маяг, ёс зүйг харуулсан "Here We Are" нэртэй томоохон үзэсгэлэн зохион байгуулжээ.

 

 

 

Үзэсгэлэн Лондон хотын Old Sessions House гэх улсын хамгаалалтанд багтаж, түүхэн ач холбогдол агуулдаг үзэсгэлэнт барилга дотор хоёр долоо хоногийн хугацаанд, олон нийтэд нээлттэй байдлаар зохиогдсон байна. Барилгын гурван давхар бүхэлдээ тус үзэсгэлэнд зориулагдсан бөгөөд энд Английн 30 гаруй баримтат гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл дэлгэгдсэн байлаа.

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 1)Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 2)Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 3)

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 4)

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 5)Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 6)Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 7)

Burberry-гийн ерөнхийлөгч ба бүтээлч захирал Кристофер Бейли уг үзэсгэлэнгээр дамжуулж Их Британийн олон талт байдлыг харуулахыг хүссэн гэдгээ хэвлэлийнхэнд хэлсэн байна. "Бид ‘Here We Are' төслийг эхлүүлэхдээ юуны түрүүнд энэхүү арлыг бүрдүүлдэг төрөл бүрийн омог ба удам угсаа, анги давхаргын амьдралын хэв маягийг гайхалтай гэрэл зургуудаар дамжуулан баримтжуулахыг хүссэн. Олон жилийн хугацаанд миний амьдрал ба ажил төрөлд нөлөөлж ирсэн энэ зургуудыг нэгтгэн гаргаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Эдгээр нь Их Британийн амьдралын жижиг деталь бүрийг, энгийн болон ер бусын зүйлсийг, мөн үзэсгэлэнтэй ба хатуу ширүүн хором мөчүүдийг харуулах болно".

Барилгын орон зайд мөн Burberry брэндийн есдүгээр сарын шинэ цуглуулга олны хүртээл болон тавигдсан байлаа. Энэ цуглуулга дээр ажиллахдаа Кристофер Бейли дээрх гэрэл зурагнуудаас бүтээлч санаа авсан тул загварууд үзэсгэлэнгийн орчинд гайхалтай уусч өгчээ. "Заримдаа уян зөөлөн атлаа заримдаа ёжтой, гэхдээ хамгийн гол нь үнэн зөв мөн чанартай эдгээр зурагнууд надад есдүгээр сарын цуглуулгыг бүтээхэд тусалсан" гэж Бейли хэлжээ.

Есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилсэн "Here We Are" үзэсгэлэнг Кристофер Бейли, Claire de Rouen номын дэлгүүрийн захирал ба зохиолч Люси Кумара Мур, гэрэл зурагчин Аласдер МакЛеллан нар хамтран удирдсан байна.

Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 8)Burberry Их Британийн амьдралын хэв маягийг харуулсан томоохон үзэсгэлэн зохион байгууллаа (фото 9)

 

 

 

 

 

цааш үзэх