Хайх

Бюрогийн хувьсал: Шинэ лого, шинэ вебсайт, шинэ ирээдүй

Бюрогийн хувьсал: Шинэ лого, шинэ вебсайт, шинэ ирээдүй

Бид дараагийн эрин үед шилжиж байна

Text: Бюро 24/7


Бюро үүсгэн байгуулагдаад 7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бид Монголоос эхлээд Австрали хүртэлх нийт 11 оронд үйл ажиллагаагаа тэлж, Buro Fashion Forward Initiative гэх олон улсын загварын хөтөлбөр хэрэгжүүлэн шинэ дизайнеруудыг дэмжин ажиллаж, дэлхийд нэр хүндтэй цөөн загварын сэтгүүлүүдийн нэг System-тэй албан ёсны хамтрагчид болж, өөр олон бүтээлч төслийн ард гарлаа.
Харин одоо бид цоо шинэ эрин үе рүү нэвтрэн орж байна. Энэ бол хувьсал. Энэ бол шинэ Бюро.

Шинэ лого, вебсайтын дизайн, алсын хараа болон ирээдүйн төлөвлөгөөнүүдийн талаар бид Бюрогийн гүйцэтгэх захирал Ник Смит болон бүтээлч захирал Патрик Во нартай товч ярилцлаа.

Бид дөнгөж сая Бюрогийн цоо шинэ төрхийг уншигчиддаа танилцууллаа. Та энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Н.С: Үнэхээр гайхалтай мэдрэмж авч байна. Энэ бол Бюрог хүлээж буй сэтгэл хөдөлгөм ирээдүйн дөнгөж эхний алхам юм. Бид бол 11 оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын дижитал тавцан. Тийм ч учраас манай брэндийн шинэ төрх илүү олон улсын чанартай болсон. Дэлхийн бусад тансаг зэрэглэлийн брэндүүд ч бас ижил төрлийн шинэчлэлт хийж байна. Бид бүгд илүү модерн бөгөөд ухаалаг, мөн үүний зэрэгцээ хэн бүхэнд нээлттэй зүйл бүтээхийг зорьж байна.

Бюрогийн ирэх жилийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?

Н.С: Өнөөдөр бид анхны алхмаа буюу Бюро брэндийн шинэ төрхийг танилцуулах үйл ажиллагаагаа амжилттай явууллаа.

Хоёр дах алхмын хувьд гэвэл бид дэлхийд тэргүүлэх дижитал хэвлэл болох зорилгынхоо дагуу брэндийнхээ технологийн тавцанд илүүтэйгээр анхаарч, шинэ түвшинд хүрэх болно. Манай Москва хот дахь оффист технологийн мэргэжилтнүүдээс бүрдсэн гайхалтай баг хамт олон дижитал захирал Мэтт Жонсын хамтаар уншигчид болон хамтрагч байгууллагуудад зориулан онцгой зүйл бэлдэж байгаа.

Бид тѳв оффисоо Их Британи уруу нүүлгэн, тун удахгүй Buro247.com төв вебсайтыг нээхээр ажиллаж байна. 

Эцэст нь бид шинэ улс орнуудад үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх 12 сарын хугацаанд бидэнтэй маш олон орон нэгдсэн байх болно. Бид шилдгүүдээс бүрдсэн чадварлаг хамт олон болоод инновацийн ачаар дэлхийн тэргүүлэх дижитал хэвлэл болох бүрэн боломжтой.

Бюрогийн шинэ дизайн ба лого ямар утга санаа агуулж байна вэ?

П.В: Энэхүү шинэ дизайн нь Бюро хувьсан өөрчлөгдөж, дараагийн эрин үед шилжиж буйг илтгэнэ. Шинэ лого маш энгийн бѳгѳѳд өөртөө итгэлтэй. Бид логогоо бүх хүнд хүртээмжтэй төдийгүй хүчирхэг байлгахыг хүссэн. Илүү орчин үеийн болгох үүднээс мөн логоноос ‘24/7' хэсгийг хасаж, оронд нь цэг нэмсэн нь ‘цаг хугацаа хэзээ ч зогсдоггүйг' илэрхийлсэн цагийн зүү, нар ба сарын зүйрлэл юм. Энэ нь та дэлхийн хаана ч байсан Бюро танд цаг үеийн мэдээллийг үргэлж хүргэсээр байхыг бэлгэднэ.

Яг энэ үед Celine, Burberry гээд олон брэндүүд ребрэндинг хийж, шинэ дизайндаа минимал аястай санс-сериф фонтууд ашиглаж байна. Энэ нь Бюрогийн шинэчлэлтэд нөлөөлсөн үү?

П.В: Үнэндээ бид шинэ дизайнаа Celine ба Burberry орднуудын ребрэндингээс өмнө боловсруулсан байсан. Гэхдээ бидний дизайнууд хоорондоо ижил төстэй байгаа нь фонттой хамааралтай биш юм. Бид бүгд илүү өргөн хүрээг хамарсан ирээдүйд эрмэлзэж, дэлхий нийтэд илүү ойлгомжтой байх үүднээс логогоо энгийн болгосон. Мөн энэ дизайн нь ирээдүйд хуучрахгүй, мөнхийн сонгодог чанартай.

Вебсайтын шинэ дизайнд дугуй дүрс хаа сайгүй харагдана. Шинэ логоны цэг, шинэ форматын дугуй хэлбэрийн зурагнууд гээд. Энэ нь ямар ач холбогдолтой болохыг тайлбарлаач?

П.В: Бюрогийн шинэ дизайнд дугуй дүрс их чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Шинэ вебсайтын форматад дугуй дүрснүүд нэвтрүүлснээр бид контентыг илүү органик байдлаар урсгаж, уншигчдад гоо зүйн хувьд илүү цэгцтэй, минимал дизайн санал болгож байгаа. Цэг хэлбэрийн логог бид одооноос түлхүү ашиглах бөгөөд Бюрогийн хамтрагчид өөрсдийн онцлогийг тусган тэрхүү цэгийг хүссэнээрээ "будах" боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх