Хайх

Chanel Rouge Coco Stylo уруулын будаг шинээр гарлаа

Chanel Rouge Coco Stylo уруулын будаг шинээр гарлаа

Уруулын будаг хэзээ ч ихдэхгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Chanel брэнд Rouge Coco Stylo хэмээх шинэ уруулын будгаа танилцууллаа. Шинэ бүтээгдэхүүний нүүр царайгаар Кира Найтли тодорсон байна

Энэ онд гоо сайхны ертөнцөд олон үйлдэлтэй бүтээгдэхүүнүүд давамгайлж байна. Жишээ нь уруулын будаг, хацар өнгөлөгчийг тинтүүд орлож, нүүрний хэлбэр гаргагчаар уруул болон нүдээ будаж, харин нүдний тенийн оронд тодруулагч ашиглах болжээ. Rouge Coco Stylo-г ч мөн адил уруулын будаг, өнгөлөгч, тос гээд олон янзаар хэрэглэж болох гэнэ. Харин уруулын будгийн сав нь урт, чамин хийцтэй болсон харагдана. 

Хавар уруул нь хуурайшдаг хүмүүсийн хувьд Rouge Coco Stylo будаг нь жинхэнэ аврал болно. Учир нь энэхүү уруулын будагны найрлаганд алимны үрний ханд болон маш олон төрлийн тос агуулагдаж байгаа гэнэ. Ингэснээр, таны хагарсан уруулыг эмчлэхийн зэрэгцээ та тод өнгөнөөс татгалзах хэрэггүй болж байгаа юм.

Rouge Coco Stylo цуглуулганд найман өнгийн уруулын будгаас гадна, тогтоц сайтай 11 өнгийн хумсны будаг багтжээ. Уруулаа хумсныхаа өнгөтэй хослуулж эсвэл өнгөний зохицлоор тоглож болох юм. Жишээлбэл хөх ягаан өнгийн Recit-ийг хар хөх Marinièr-тай хамт будаж болно. Ийм будалт нь энэ улиралд моодонд ороод байгаа усан цэргийн судалтай хувцаснуудтай сайхан зохицно. 

цааш үзэх