Хайх

Cult Gaia брэнд усны хувцасны цуглуулга танилцууллаа

Cult Gaia брэнд усны хувцасны цуглуулга танилцууллаа

Adriana Degreas усны хувцасны брэндтэй хамтарчээ

Text: Бюро 24/7


Загварын салбарынхны хайртай брэндийн нэг болох Cult Gaia Бразилын Adriana Degreas усны хувцасны брэндтэй хамтран бикини цуглуулга гаргалаа. Дал модны навчны хээтэй, мод болон шүрэн чимэглэлтэй, өвөрмөц силуэттэй гээд маш гоёмсог загвартай усны хувцаснууд энэхүү цуглуулгад багтжээ. Шинэ цуглуулга тун удахгүй Adriana Degreas брэндийн албан ёсны вебсайт дээр худалдаалагдаж эхлэх ба үнийн тухай мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Cult Gaia брэнд үүсгэн байгуулагдаад ердөө зургаан жил болж байгаа ч олон блогер, influencer-үүдийн дуртай брэндээр нэрлэгддэг бөгөөд өнгөрсөн онд анхны гутлын цуглуулгаа худалдаанд гаргасан билээ.

\


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх