Хайх

Дэлхийн хамгийн ховор 100 пүүзийг дуудлага худалдаанд оруулжээ

Дэлхийн хамгийн ховор 100 пүүзийг дуудлага худалдаанд оруулжээ

Та ч бас оролцох боломжтой

Text: Buro.Mongolia


Sotheby's дуудлага худалдааны ордон саяхан Maison Margiela брэндийн архивын загваруудаар дуудлага худалдаа зохион байгуулаад байсан бол одоо Stadium Goods гэх спорт гутлын дэлгүүртэй хамтран дэлхийн хамгийн ховор 100 пүүзийг онлайнаар зарахаар тавьжээ.

Дуудлага худалдаанд оролцож буй загварууд дунд хамгийн анхны Yeezy Boost, 1972 оны Nike Waffle Moon Shoe, "Back to the Future Part II" киноны Nike Mag, цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн Air Jordan 4 Travis Scott болон бусад adidas, Yeezy, Nike ба Jordan Brand цуглуулгуудын пүүзнүүд багтжээ.

Ultimate Sneaker хэмээн нэрлэгдсэн энэхүү дуудлага худалдаа нь sothebys.com вебсайт дээр явагдаж эхэлсэн бөгөөд долдугаар сарын 23 хүртэл хүн бүхэнд нээлттэй байдлаар үргэлжлэх болно. Харин загваруудыг бодитоор харахыг хүссэн хүмүүс Sotheby's ордны Нью-Йорк дахь үзэсгэлэнгээр зочлох боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх