Хайх

Дерек Бласберг Youtube-ийн загвар, гоо сайхны хэлтсийн захирлаар томилогдлоо

Дерек Бласберг Youtube-ийн загвар, гоо сайхны хэлтсийн захирлаар томилогдлоо

Youtube-ийн шинэ салбар хэлтэс

Text: Бюро 24/7


Зураг:

Vanity Fair, Harper’s Bazaar, Vogue сэтгүүлийн нийтлэлч, The New York Times-ийн бестселлер номын зохиолч, CNN Style нэвтрүүлгийн хөтлөгч Дерек Бласберг Youtube-ийн загвар, гоо сайхны хэлтсийн захирлаар томилогдлоо.

Business of Fashion сэтгүүлийн мэдээллэж буйгаар Youtube-ийн загвар, гоо сайхны хэлтсийн захирал нь хувцас загвар, гоо сайхны брэнд, сэтгүүл болон тухайн салбар дахь нөлөө бүхий хүмүүстэй хамтран Youtube тавцанг бүтээлч, хэрэгтэй контентоор баяжуулж, олон тооны хэрэглэгчдийг татах үүрэгтэй юм.  "Шинээр байгуулагдсан энэхүү хэлтэс, албан тушаалын хүрээнд бүтээлч хүмүүс болон хувцас загвар, гоо сайхны салбарууд хоорондоо нэгдэж, Youtube-ийн тусгай ертөнцийг бүтээх болно" хэмээн Дерек мэдэгдлээ.

Дерек Бласберг нь Карли Клосс, Эмма Уотсон зэрэг загвар, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй нөхөрсөг харьцаатай байдаг тул олон нийт түүнийг уг албан тушаалд тохирсон нэгэн хэмээн дүгнэж байна. Түүнчлэн зарим хэвлэлүүд Youtube-ийг Instagram-ийн IGTV гэх цаг хүртэлх урттай бичлэг байршуулж болдог апптай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ийнхүү ухаалаг шийдвэр гаргасан хэмээж байгаа юм.

Дашрамд дурдахад, 2015 онд Instagram олон нийтийн сүлжээ загварын хэлтэс байгуулж, Эва Ченийг захирлаар томилсон билээ. Ингэснээр Эва Чен загварын Instagram дахь брэнд, дизайнер, моделиудтай хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэглэгчдийг татах зорилготой ажиллаж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх